Мал бүртгэлжүүлэлтийн аянд тэргүүн байр эзлэв

🕔 2021/12/01 16:57

 

 

Мал бүртгэлжүүлэлтийн аянд тэргүүн байр эзлэв

 

Мал бүртгэлжүүлэлтийн аяны үйл ажиллагааы хүрээнд Дундговь аймгийн ХХААГ-ын Мал үржлийн алба тэргүүн байр эзэлж, зөөврийн компьютерээр шагнуулав.

Засгийн газар, ХХААХҮЯ-наас мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "Мал бүртгэлжүүлэлтийн аян"-ыг зарласан.

Тус аянд Дундговь аймаг нэгдэж, санаачилгаараа ээмэгжүүлэх аяныг эхлүүлэн Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийг жишиг болгон нийт 770 бод малыг 100 хувь, 15175 бог малын хээлтэгчийг 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлжээ.

 

Цаашид мал бүртгэлжүүлэлтийн энэ ажлыг үргэлжлүүлэх эсэх талаар аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргалаас тодруулахад "Энэ талаар аймгийн удирдлага, яам, холбогдох газруудтай ярилцаж байгаа. Аймгийн хэмжээнд 2021-2024 онд бүх малаа бүртгэлжүүлэхээр зорьж байна. Санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудал жаахан бэрхшээлтэй, гэхдээ энэ асуудлыг шийдэврлэхийн төлөө ажиллана” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!