"Мал бүртгэлжүүлэлтийн аян” Цагаандэлгэр сумаас эхэллээ

🕔 2021/11/11 17:39

 

 

"Мал бүртгэлжүүлэлтийн аян” Цагаандэлгэр сумаас эхэллээ

 

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багаас "Мал бүртгэлжүүлэлтийн аян” тус аймагт эхэлж, нийт 770 бод малыг 100 хувь, 15175 бог малын хээлтэгчийг 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүллээ.

Энэ үеэр малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг хийх зорилгоор "Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг сайжруулах туршилтын төсөл”-ийг тус суманд амжилттай туршсан байна.

Түүнчлэн тус сумын малчдад малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхийн ач холбогдол, малчдад бий болох боломжууд, Өвөрхангай аймагт туршин нэвтрүүлсэн системийн онцлог давуу тал, малын ээмэгний үйлдвэрлэл, аймгийн ХХААГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлууд мөн малчид нэгдэн нийлж хоршоо байгуулан ажилласнаар ямар үр ашиг хүртэх талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.


Дээрх үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ХХААГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, Цагаандэлгэр сумын удирдалгууд, малчид, Монголын хоршоологчдын холбоо, Тэргүүн сүрэг, Интерактив компанийн төлөөлөл оролцжээ.

 

Засгийн газар, ХХААХҮЯ-наас мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2021 онд "Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан бөгөөд аяны үйл ажиллагаа Дундговь аймагт ийнхүү эхэлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!