Дундговийнхон “Хайр өвтгөдөггүй” аянд нэгдэж байна

🕔 2020/03/27 14:57

Дундговь аймгийн Цагдаагийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтран "Хайр өвтгөдөггүй" аяныг зохион байгуулж байна. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хүүхэд, залуучууд гэрээр байх дэглэмд байгаа учраас тэдэнд гэр бүлийн хүмүүжил олгох, эцэг эх, асран хамгаалагч нарт эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа ажээ. Тус аяны хүрээнд цахимаар сургалт, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа төдийгүй Төв халхын дуулалт жүжгийн театр, "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театртай хамтран "Аавын гишгэсэн мөрийг алаг үрс нь дагадаг” теле зохиомж хийн иргэдэд хүргэж байна. Аймгийн ЗДТГ болон хэлтэс агентлагийн ажилтнууд, Сайнцагаан сумын ЗДТГ, иргэд энэхүү аянд нэгдэж байгааг Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэвэлмаа онцоллоо. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!