15 сумын ЭМТ-д суурин компьютер, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат өгөв

🕔 2021/11/02 15:26

 

 

 

15 сумын ЭМТ-д суурин компьютер, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат өгөв

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн 15 сумын ЭМТ-д компьютер, техник хэрэгсэл хүлээлгэн өгчээ.

Тэрээр 15 сумын ЭМТ тус бүрт 3 ширхэг суурин компьютер болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат гардуулахдаа улс орон даяар коронавирусний цар тахалтай тэмцэж буй сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн их ачаалалтай ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, цаашид тус салбарынхантай олон талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

 

Мөн энэ үеэр ЭМДЕГ-ын дэд дарга Г.Гийхнаран болон холбогдох албаны хүмүүс сумдын ЭМТ-ийн удирдлагуудад шинэчлэн баталсан тусламж, үйлчилгээний багцын талаар мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонссон байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!