Дундговь аймгийн II сургууль стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ

🕔 2016/10/06 16:33

Дундговь аймгийн II сургууль стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ

 

Мобиком корпораци, Дэлхийн зөн ОНХХ, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хамтран 67.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн хоёрдугаар сургууль буюу "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн хичээлийн II байрыг эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай болгосон байна.

 

Тус байгууламж нь 7 суултуур, 2 тосгуур, 4 угаалтууртай усны нөөцийн савтай, цэвэр бохир, төвийн халаалтад холбогдсон ажээ. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн хичээлийн жилд бага сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн үнэлгээ хийлгэхэд 75 хүүхдийн дунд 1 суултуур байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!