Өлзийт суманд ажиллах хариу арга хэмжээний багийг томиллоо

🕔 2021/04/20 12:27

 

 

Өлзийт суманд ажиллах хариу арга хэмжээний багийг томиллоо

 

Дундговь аймгийн Онцгой комиссын шуурхай штаб энэ сарын 19-нд хуралдаж, коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдсэн Өлзийт суманд ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбатаар ахлуулсан ажиллах багийг томиллоо.

Өлзийт суманд Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэн, түүний гэр бүл, хөрш айлын нийт 6 хүнээс түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарч, тус сумын Онцгой комиссоос холбогдох иргэдийг тусгаарлан, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 83 иргэнээс PCR шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-д илгээсэн байна.

Дээрх шинжилгээний хариу энэ сарын 19-ний өдөр гарч, дээрх иргэдээс дөрвөн иргэн халдвар авсан болох нь батлагдсаныг ЭМГ-аас мэдээлсэн.

ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат, НЭ-ийн дотрын тасгийн эмч Ч.Уранбайгаль, ОБГ-ын гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн захирагч Г.Шинэбат нараас бүрдсэн ажлын багийг Өлзийт суманд ажиллуулахаар томиллоо.

 

Ажлын баг сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлагаар хангах, халдварын тархварыг тандан судлах, хариу арга хэмжээг зохион байгуулахад мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах аж.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!