ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Монголын шатарчид 19.2 мянган ам.долларын шагнал хүртэв
🕔 2021/07/28 14:03
ОХУ-ын Сочи хотноо болж буй "Дэлхийн цом-2021” болон "Эмэгтэйчүүдийн дэлхийн цом- 2021” өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож буй манай улсын шатарчид нийтдээ 19.2 мянган ам.долларын шагнал хүртэв.
Энэ сарын 11-нээс 8 дугаар сарын 8-нд болж буй зөвхөн өндөр зэрэглэлийн шатарчид оролцдог дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Их мастер Б.Мөнгөнтуул, Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, ОУМ Т.Мөнхзул нарын шилдэг дөрвөн шатарчин оролцсон юм. Тэмцээний хоёрын даваанд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Украин улсын тамирчин, Их мастер Осьмак Юлияг 2:0 оноогоор илт илүүрхэн буулгаж авснаар тэмцээний шилдэг 32-т багтаж, гурвын даваанд дэлхийн од, ОХУ-ын тамирчин, Их мастер Лагно Екатеринатай хүч үзсэн юм.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг дэрх тэмцээнд дэлхийн 100 гаруй орны шилдэг шатарчид оролцдог бөгөөд "Дэлхийн цом -2021”-д 206, "Эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021”-д 103 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдууллаа. Энэ жилийн дэлхийн цом тэмцээн нь өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хамрах хүрээгээ тэлж, шагналыг санг 50 хувиар өсгөж, Дэлхийн цом тэмцээний дэргэд анхдугаар "Эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021” АШТ-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журам мөрдөж буй гэдгээрээ өмнөх цомын АШТ-үүдээс онцлог болж байна.
Тэмцээнэс Монгол Улсын шатарчид нийтдээ 19.250 ам.долларын шагналын эзэн болцгоолоо. Дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн тэмцээнд оролцсон Их мастер Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ нар тус бүр 3.750 ам.долларын шагнал хүртсэн бол хоёрын даваа хүртэл оюуны бядаа гайхуулж чадсан ЭОУМ Т.Мөнхзул 5.000 ам.долларын шагнал, гурвын даваа хүртэл шилдгийн шилдэг 32 шатарчны нэг болж өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул 6.750 ам.долларын шагнал хүртэхээр боллоо.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!