МСҮТ-ийн хуучин барилгыг ЖДҮ-ийн төв болгоно

🕔 2021/02/18 14:30

 

 

МСҮТ-ийн хуучин барилгыг ЖДҮ-ийн төв болгоно

 

Дундговь аймгийн удирдлагуудын зүгээс МСҮТ-ийн хуучин барилгыг ЖДҮ-ийн төв болгон ашиглах зорилгоор нөхцөл байдалтай нь танилцлаа. 

Тус барилга 2016 оноос хойш ашиглагдаагүй бөгөөд энэ хугацаанд хуучирч муудсан байдалтай байна. 

Аймгийн ЗДТГ-аас 2021 оныг "Бизнесийг дэмжих жил" болгон зарлаж, ажлын хэсэг байгуулан бизнес эрхлэгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх, тэдгээрийг нийтэд түгээж сурталчлах, "Цахим платформ" үүсгэх, бизнес эрхлэгчдийг дэмжих ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Тус аймгийн хэмжээнд бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг, бизнесийг бойжуулах төв байхгүй, сургалтын байгууллага цөөн байдаг. Аймгийн хөгжил, эдийн засгийн чадамж нь тухайн орон нутгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн чадамж, тэдний хөгжил, бизнесийг дэмжих орчинтой шууд холбоотой юм. 

Үйлдвэрлэгчдэд хамгийн ихээр тулгамддаг нэг асуудал бол ажлын байр байдаг. Тиймээс төрөөс бизнесийг ийнхүү бодлогоор дэмжиж, жижиг дунд бизнесийн төвтэй болсноор бизнесийг хөгжүүлэх маш том дэмжлэг болох юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!