Дундговь аймгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс шалгаруулах уралдаан зарлалаа

🕔 2016/12/01 18:30

 

Дундговь аймгийн онцлогийг харуулсан брэнд, бэлэг дурсгалын зүйлстэй болж орон нутагаа гадаад, дотоодод сурталчилах, орон нутгийн гар урлал, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор бэлэг дурсгалын зүйл шалгаруулах уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан байна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн ЗДТГазар хүлээн авч шалгаруулах юм. Уралдаанд шалгарсан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчтэй аймгийн ЗДТГазар гэрээ байгуулан хамтран ажиллана.  Ирүүлэх бүтээгдэхүүн нь Дундговийн онцлогийг харуулсан, өнгө үзэмжтэй, жин багатай, сав баглаа боодол хийх боломжтой, өртөг хямд, хувь хүн болон хамт олонд өгөх боломжтой, шил, төмөр, арьс, шир, эсгий гэх мэт орон нутгийн түүхий эд ашигласан, олон тоогоор үйлдвэрлэх боломжтой, тогтмол үйлдвэрлэдэг,  8*8-аас 15*20 –ын харьцаатай байх шаардлагатай.  Бүтээгдэхүүнийг ирүүлэхдээ биет болон зурган байдлаар ирүүлэх ба үнийн санал, овор хэмжээг тусгасан байна.  Уралдаанд ирүүлсэн бэлэг дурсгалын зүйлсийг тусгай комисс шалгаруулж эхний 3 байрыг шагнах юм. 1 дүгээр байр 300.000 төгрөг, 2-р байр 200.000 төгрөг, 3-р байр 100.000 төгрөгөөр урамшуулна. Уралдааны дэлгэрэнгүй  мэдээллийг аймгийн ЗДТГ-ын 70592494, 70592114, 95039951 утсаар авах боломжтой. 
http://www.dundgovi.gov.mn/mn/index.php?pid=68&nid=7776

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!