ЛАБОРАТОРИЙН ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

🕔 2020/12/08 21:24

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч  М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга  бөгөөд Мандалговь хотын захирагч  С.Бат-Оргил нар Мэргэжлийн хяналтын газрын /Дарга нь Ш.Төрбат/ ажил байдалтай  өнөөдөр танилцлаа гэж  аймгийн ЗДТГ-ын ХМОНХ Албанаас мэдээллээ.

       Уул мэдээлэлд:

        Мэргэжлийн хяналтын газар нь 2020 оныг "Төрийн хяналтад- хамтын ажиллагаа сайжруулах жил” болгон зарлаад энэ жилийн хүрээнд Хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах хяналт шалгалтын ажлаа уялдуулан аж ахуйн нэгж байгууллагад үүсэх хяналт шалгалтын давхардлыг арилгах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн 2020 онд 325 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт, 138 обьектод зөвлөн туслах үйлчилгээ, гүйцэтгэлийн хяналт 337, 43 чиглэлээр бусад хяналт, 19 салбарын сургалт зохион байгуулж төлөвлөгөөний хэрэгжилт 100 хувьтай байна. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад нийт 3568 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийн 24,3 хувийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар нийт 202 албан шаардлага, 88 зөвлөмж өглөө. Үйл ажиллагаа, ажлын байр, бүтээгдэхүүнтэй холбоотой 109 дүгнэлт, 22 акт гаргасан байна. Хууль бус үйл ажиллагааны улмаас 27 470000 төгрөгийн торгууль ногдуулж 25 870 000 мянган төгрөгийг барагдуулан 95 хувийн биелэлттэй байна. Ирэх жилийн төлөвлөлтийг хийхийн тулд 3483 обьектод эрсдэлийн үнэлгээ хийж шилэн хяналтын цахим системд бүртгэлээ. МХГ-ын дэргэдэх Сорилтын лаборатори нь Стандартчилал хэмжилзүйн газраас үл тохиролгүй дүгнэгдэж итгэмжлэлийн хугацаагаа 4 жилээр сунгуулан ажиллаж байна. Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жилийн хүрээнд ажилчдын зуслангийн 2,7 га газарт 3000 ширхэг мод шинээр тарьж, 38 айлын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэн, 5 айлын "Эко хаус” ашиглалтад оруулсан байна. Аймгийн соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын талбайнуудын эвдэрч бүрэн бүтэн байдал нь алдагдсан цаашид ашиглах боломжгүй болсон бүх тоглоом, дасгалын төхөөрөмжүүдийг засварлаж шинэчиллээ. Дээрх  тоглоомын 2 талбайд нийт 7,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгууллагын албан хаагчид засаж тохижуулан аймгийн засаг дарга болон сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлж буй санал гомдолд хариулт, зөвлөгөө зөвлөмж өгөх зорилго бүхий 24 цагийн шуурхай штаб ажиллаж байна.

МХГ-ын дарга Ш.Төрбат аймгийн шинэ удирдлагуудад амжилт хүсэхийн зэрэгцээ байгууллагадаа тулгамдаж байгаа хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашины ашиглалтын хугацаа дууссан тул автомашины асуудлыг шийдвэрлэж өгөх,  Лаборатори нь барилгын В1 давхарт байрладаг нь байгалийн гэрэлтүүлэг дутагдалтай, аюулгүй үзүүлэлтээр шинжлэх шинжилгээ хийх, өргөтгөх нөхцөл боломж муу, химийн бодисын ууршилт дэгдэлт нь ажлын байранд тархаж, ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зэрэг муу үр дагавартай байдлыг харгалзан лабораторийн барилгын өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хоёр асуудлыг тависан байна.

                        Эх сурвалж: dundgovi.govi.mn

ЛАБОРАТОРИЙН ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

 

ЛАБОРАТОРИЙН ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

 

ЛАБОРАТОРИЙН ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

 

ЛАБОРАТОРИЙН ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

 

ЛАБОРАТОРИЙН ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

 

ЛАБОРАТОРИЙН ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨТГӨЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!