300 000 төгрөгийн торгууль ногдуулав

🕔 2020/03/17 11:33

Дундговь аймгийн МХГ-аас худалдаа, үйлчилгээний байгууллагуудын өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт худалдаа үйлчилгээний 35 газарт хяналт шалгалт хийсэн бөгөөд энэ үеэр хадгалалтын хугацаа дууссан 120 ширхэг өндөг, 3.5 кг элэгний нухаш, зайдсыг газар дээр нь устгуулжээ.

Мөн дээрх байгууллагуудын ажилчид, үйлчлүүлэгчдийн гар угаах, ариутгах нөхцөлийг бүрдүүлээгүй нэг хүнсний дэлгүүрт "Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу 300000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, банк, санхүүгийн байгууллага болон мэдээлэл холбооны газрын АТМ, ТҮЦ машины товчлуурын ариутгал халдваргүйтгэл хийх тухай албан мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж байгаа ажээ. Улсын Онцгой комисс, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хийж байгаа энэхүү хяналт шалгалт үргэлжилнэ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!