Хууль бусаар жонш олборлож байсан үйл ажиллагааг шалгаж байна

🕔 2020/03/12 17:11

Дундговь аймгийн Өлзийт суманд хууль бусаар жонш олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, МХГ-аас хяналт шалгалт хийн талбай чөлөөлүүлж, хууль бус олборлосон жоншийг хураан авчээ. Цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг шалгаж байгааг аймгийн ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, ашигт малтмал, уул уурхайн боддлого хариуцсан мэргэжилтэн П.Очирбат мэдэгдсэн юм.

Дундговь аймгийн Хулд, Луус, Гурвансайхан, Баянжаргалан зэрэг суманд жоншны бичил уурхайн дүгнэлттэй талбайд 56 нөхөрлөлийн 489 бичил уурхайчин бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолоор шинээр бичил уурхайн дүгнэлт гаргахгүй байх, хяналт тавих, зөрчил дутагдал байвал үйл ажиллагааг нь зогсоох, гэрээг цуцлах, талбайг нөхөн сэргээлгэх үйл ажиллагаа явуулахыг журамлаж, Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хууль бус олборлолттой тэмцэх, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах тухай зөвлөмж гарсан. Энэ шийдвэрийн дагуу тус аймагт бичил уурхайн дүгнэлт нэмж гараагүй бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас ийнхүү хяналт шалгалт хийж байгаа ажээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!