МХЕГ-ЫН НЭГДСЭН ШАЛГАЛТААР ДУНДГОВЬ ДУНД ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

🕔 2019/05/30 23:00
МХЕГ-ЫН НЭГДСЭН ШАЛГАЛТААР  ДУНДГОВЬ ДУНД ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ
            Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын 2019 оны төлөвлөгөөт эрсдэлд суурилсан, нэгдсэн шалгалт Дундговь аймагт 10 хоног үргэлжилж өнөөдөр дүнгээ танилцууллаа. Шалгалтанд МХЕГ-ын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар болон аймгийн МХГ дахь улсынахлах байцаагч, улсын байцаагч нар оролцсон бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хуулийн хэрэгжилт, стандартын мөрдөлтийг  олон арван объектийг хамран шалгасан юм.  Шалгалтын дүнгийн хуралд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд, шалгагдсан салбар, байгууллага, томоохон Аж ахуйн нэгжийн удирдлага оролцлоо.  Шалгалтын дүнг Хяналтын чиглэл бүрээр  танилцуулж шалгалтын ажлын хэсгийн удирдагч, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нэгдсэн дүгнэлтийг илтгэснээр бол Дундговь аймаг хийж хэгжүүлсэн, бүтээж байгуулсан их ажил, үлгэр авмаар сайн жишээ, ололт амжилт их байгаа ч шалгагдсан объетуудын үнэлгээний дунджаар
"Дунд эрсдэлтэй” үнэлэгдсэн байна.  Аль ч объект дээр хийсэн шалгалтын дүнг гаргахдаа "Бага эрсдэлтэй” "Дунд эрсдэлтэй” "Их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ хэрэглэдэг бөгөөд тэдгээрийг дундчилахад ийм үнэлгээ гарч байна. Аймаг, сумын ИТХ-аас гарсан шийдвэртэй холбогдсон зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлагыг ИТХ-ын дарга С.Сүхбаатарт, Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэгт холбогдох албан шаардлагыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд гардуулав.   Байгаль орчин, уул уурхай, Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, ундны усны эх үүсвэрийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой зөрчил нэлээд гарсны дотор түгээмэл тархацтайашигт малтмал болох , хайрга, чулуу олборлох нэрээр тусгай зөвшөөрөл авч жонш олборлож байгаа, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдал зарим газарт ноцтой байдалд хүрсэн, мал, амьтны эрүүл мэндийг хариуцсан нэгжийн
үйл ажиллагаа хангалтгүй байгааг шалгасан Улсын ахлах байцаагч нар баримт түшин ярьж байлаа. Сумдын ИТХ-аас гарч байгаа шийдвэрүүдэд ч, зарим сумын Засаг дарга нарын үйл ажиллагаанд ч хуультай зөрчилдсөн зүйл их байгааг анхааруулсан юм.
            Шалгаад зөрчил илрүүлж түүнийг арилгах албан шаардлага өгөх нэг хэрэг, аймаг орон нутаг, салбар, аж ахуйн нэгжийн ажилд туслах,  дээд байгууллагын дэмжлэг, шийдвэр хэрэгтэй асуудлыг яамдад тавьж шийдвэрлүүлэхэд хяналт, шалгалтын зорилго оршиж байгаа, үүний төлөө ч бид ажиллах болно гэдгийг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат онцолж байлаа.

МХЕГ-ЫН НЭГДСЭН ШАЛГАЛТААР  ДУНДГОВЬ ДУНД ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 

МХЕГ-ЫН НЭГДСЭН ШАЛГАЛТААР  ДУНДГОВЬ ДУНД ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 

МХЕГ-ЫН НЭГДСЭН ШАЛГАЛТААР  ДУНДГОВЬ ДУНД ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 

МХЕГ-ЫН НЭГДСЭН ШАЛГАЛТААР  ДУНДГОВЬ ДУНД ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!