ДУНДГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР О.БАТ-ЭРДЭНЭ СОНГОГДОВ

🕔 2018/12/06 11:38
Дундговь аймгийн Монгол Ардын намын бага хурал өчигдөр эхэлж өнөө өглөө үүрийн 4 цагт өндөрлөсөн байна. Бага хурал зохион байгуулалтын асуудал хэлэлцэн аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар аймгийн Засаг дарга Оргын Бат-Эрдэнийг сонгожээ.  О.Бат-Эрдэнэ аймгийн Засаг даргаар тохилогдохоос өмнө энэ намын хорооны дэд даргаар ажиллаж байсан билээ. Өмнө нь аймгийн МАН-ын хорооны даргаар Баатарын Амарсанаа ажиллаж байсан юм. Тус аймгаас УИХ-ын сонгуульд хоёр удаа нэр дэвшин өрсөлдсөн Б.Амарсанааг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилохоор  намынх нь дээд удирдлагын түвшинд яригдаж байгаа чимээ бий.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР О.БАТ-ЭРДЭНЭ СОНГОГДОВ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!