"Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулав

🕔 2020/05/05 14:06

Дундговь аймгийн Ахмадын хорооноос "Ахмадад ээлтэй байгууллага”-ыг журмын дагуу шалгаруулж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэдалай сумын "Монхаарбор” ахмадын сувилал тэргүүллээ. Шагналыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир нар гардуулж өглөө.

Ахмадад ээлтэй байгууллага шалгаруулах журмын дагуу байгууллага, сум, багаас тодорхойлолтыг хүлээн авсны үндсэн дээр жил бүр ийм байгууллагыг шалгаруулдаг бөгөөд энэ жил багуудаас тодорхойлолт ирээгүй байна.

Дээрх байгууллагыг шалгаруулахдаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмадын сан бүрдүүлж, зарцуулах, ахмадын түүх, намтар, хүндэтгэлийн өрөө, булан байгуулах, ахмадын дунд уралдаан, тэмцээн, идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах, тэдэнд түлээ, нүүрс, нэмэгдэл олгох, ахмадуудын баялаг туршлагыг өвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зэрэг найман үзүүлэлтээр дүгнэдэг юм. Жил бүр ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг дэмжихийн тулд ийнхүү "Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулж, шагналыг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргадаг ажээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!