ХҮҮХЭД, АХМАДАД ЗОРИУЛАГДСАН ГАЗРЫГ "ДЭЭРЭМДСЭЭР" БАЙХ УУ

🕔 2018/10/04 17:39
Мандалговь хотын төвд "Ахмадын өргөө"-ний хуучин суурин дээр "Ахмадын ордон"-ы хоёр давхар барилга барих тухай аймгийн Ахмадын хорооны 30 жилийн баяр дээр  албаны хүмүүс мэдэгдсэнийг ахмадууд алга ташин хүлээж аваад хэдхэн хонож байна.  Гэтэл  хэн нэгэн яах ийхийн зуургүй айхтар шөргөн хашаа хатган энэ том газрыг хямгадаад авлаа. Энэ эрх мэдэлтэй \Бодвол хөрөнгө чинээтэй\ эрхэм хэн бэ? Ил гарч хэний шийдвэрээр, ямар зориулалтаар энэ газарт эзэн сууснаа Дундговийн 5000 ахмад настанд баримтаа үзүүлж тайлбарлах юм биш үү? "Ахмадын ордон" барих газар чинь тэр" гэж шатсан гэрийн буурь заах юм уу? Ер нь хүүхэд, ахмад хүн хоёр заргалдаад хаа холдох вэ гэх бодол бэл бэнчинтэй шинэ цагийн цээж өвчтөнүүдэд байх шиг. Өмнө нь Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн Спорт заалны дэргэдэх "Хүүхдийн тоглоомын талбай"-г нэг их эрх мэдэлтэн ингэж хашиж аваад хүүхдүүдийн дуу хоолой,  эзэмших эрхийг цуцалсан Засаг даргын захирамжийг үл тоон хэдэн давхар барилга барьчихсан. Учрыг лавлавал Шүүх дээр заргалдаад ялсан л гэдэг.  Үл ялих хэрэг  Шүүх дээр хэдэн сар, жилээр шийдэлгүй сунжирдаг атал Хүүхдийн тоглоомын талбай булаасан хэргийг яасан ч хурдан зөвтгөчихдөг юм.  Ахмадуудын ордны энэ газрын хувь заяа  тэр замаар орох бололтой.
     Ер нь энэ газар анхнаасаа  далаад оны дундуур тухайн үеийн аймгийн удирдлага "Хүүхдийн парк" бариулсан, хүүхдийн зориулалттай байсан тул наяад оны сүүлчээр "Хүүхэд залуучуудын ордон"-ы хоёр давхар барилгыг дэргэд нь барьсан. Парк нь "Үлгэрийн гэр" "Усан толь" Бүжгийн задгай талбай, амьтадын уран барималтай байж, тэнд нам, засгийн удирдлага ирээд мод суулгаж байсан түүх бий. Тухайн үеийн Намын хорооны нарийн бичгийн дарга Д.Очирбат гэж хүн хариуцан бариулсан болохоор тэр үеийн  залуус "Очирбатын парк" гэж нэрлэдэгсэн. Саяхныг болтол байсан  ногоон төмөр хашааг гагнаж хийсэн "Цагаан" Сугир агсан энэ ажлынхаа төлөө МХЗЭ-ийн зардлаар гадаадад аялах эрхээр шагнагдсан юм. Ийм л түүхтэй газрыг одоо ямар хувь заяа хүлээнэ вэ? Ахмадууддаа алга дарам газрыг нь үлдээх арга байна уу?

ХҮҮХЭД, АХМАДАД ЗОРИУЛАГДСАН ГАЗРЫГ "ДЭЭРЭМДСЭЭР" БАЙХ УУ

 

ХҮҮХЭД, АХМАДАД ЗОРИУЛАГДСАН ГАЗРЫГ "ДЭЭРЭМДСЭЭР" БАЙХ УУ

 

ХҮҮХЭД, АХМАДАД ЗОРИУЛАГДСАН ГАЗРЫГ "ДЭЭРЭМДСЭЭР" БАЙХ УУ

 

ХҮҮХЭД, АХМАДАД ЗОРИУЛАГДСАН ГАЗРЫГ "ДЭЭРЭМДСЭЭР" БАЙХ УУ

 

ХҮҮХЭД, АХМАДАД ЗОРИУЛАГДСАН ГАЗРЫГ "ДЭЭРЭМДСЭЭР" БАЙХ УУ

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!