Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮНИЙ ХОШИГНОЛ "НАРГИАН" БАЙЛАА

🕔 2018/09/24 23:00
Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдсон Д.Дамба-Очир гишүүн  Дундговь аймгийн Ахмадын хорооны 30 жилийн ойд оролцлоо.  Д.Дамба-Очир гишүүн тус аймгийн төвд "Ахмадын ордон" барих ажлыг дэмжихээ илэрхийлж Ахмадын хороонд хувиасаа нэг сая төгрөг хандивласнаа гардуулж баяр хүргэсэн юм. Тус баярын хурал дээр аймгийн МАН, АН-ын төлөөлөл тус тусын зарим ахмад гишүүнд шагнал гардуулсны дараа  эрхэм гишүүн АН-ын Ахмадын шагнал гардуулагчтай таарахдаа "Та чинь яахаараа миний үйл ажиллагаан дээр Ардчилсан намын шагнал гардуулдаг билээ" гэж хошигносноо "Наргиан шүү"  хэмээн залруулсан юм. Эрхэм гишүүн ч гэсэн хааяа тоглоом наадам хийлгүй яах вэ.

Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮНИЙ ХОШИГНОЛ "НАРГИАН" БАЙЛАА

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!