ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

🕔 2018/09/23 12:48

Дундговь аймгийн Ахмадын хороо үүсэн байгуулагдаад 30 жилтэйгээ золгон ойгоо тэмдэглэв. Ойн баярын хуралд  Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Монголын Ахмадын хорооны тэргүүлэгч, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох нар баярын мэндчилгээ дэвшүүлж аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир түүхэн 30 жилийн тухай илтгэл тавив. Энэ үеэр аймгийн удирдлага Монгол улсын гавьяат багш З.Цэвээнравданг "Дундговь аймгийн Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн батламж, тэмдгийг гардууллаа. Мөн  ажлаараа тэргүүлсэн  ахмадын хороод болон Тэргүүний ахмадуудыг аймгийн Засаг даргын болон салбар, Ардчилсан нам, МАН-ын хороод, төрийн бус байгууллагын шагналаар шагнав.  Энэхүү баярын хүрээнд ахмадуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өргөн үзэсгэлэн, худалдаа гарч, Ардын авьяастан ахмадуудын хүндэтгэлийн концерт тоглосон нь ойн баярын утга агуулгыг ч улам бүр тодотгосон юм.

Баярын хурал дээр үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир аймагт "Ахмадын ордон” барих ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн хувиасаа нэг сая төгрөгийг "Хүндэт өргөмлөл”-ийн хамт Ахмадын хороонд гардуулав.  Энд үг хэлсэн Сайхан-Овоо сумын Ахмадын хорооны дарга П.Чүлтэм Аймгийн Ахмадын хорооны санхүүгийн чадавхийг нэмэхэд өөрийн гэсэн мал сүрэгтэй болж ашиг шимийг борлуулах хэрэгтэйг санал болгоод хоёр хонь бэлэглэснийг Дэрэн, Дэлгэрцогт сумын Ахмадын хорооны дарга Буянтогтох, Наранцэцэг нар дэмжиж үг хэлсэн юм.  Мөн Монгол улсын гавьяат багш З.Цэвээнравдангийн хэлсэн утга төгөлдөр, уран цэцэн үг ахмадуудын сэтгэлийг догдлууллаа.

Энэ гучин жилд тус аймгийн Ахмадын хорооны даргаар  Ш.Дондов, Ц.Дэлгэрбуян, Г.Цэрэндорж, Ц.Сугир нар сонгогдон ажиллаж ирсэний дотор сонирхуулахад  Ц.Дэлгэрбуян, Ц.Сугир хоёр төрсөн ах, дүү юм.

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН АХМАДЫН ХОРОО 30 НАС ХҮРЛЭЭ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!