Цагдаагийн газар шинэ автомашин хүлээн авлаа

🕔 2020/04/21 11:53

Дундговь аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр аймгийн Цагдаагийн газарт туулах чадвар сайтай фургон автомашин худалдан авч, өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар аймгийн төв талбайд гардуулан өгчээ. Энэ үеэр Засаг дарга О.Бат-Эрдэнэ ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж байгаагаа онцолж, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөжээ.

Өнгөрсөн сард аймгийн ЗДТГ-аас Цагдаагийн газрын хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, "Toyota premio” маркийн суудлын автомашиныг мөн хүлээлгэн өгсөн аж. Ингэснээр аймгийн Цагдаагийн газрын хувьд алсын дуудлагад явах, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах ажил үүргээ гүйцэтгэх боломж, нөхцөл нэмэгдэж байгаа юм.      

Д.Алтантогос
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!