Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэдэд тайлангаа тавилаа

🕔 2020/01/20 12:52

Дундговь аймгийн Цагдаагийн газраас хурлаа хийж, 2019 оны үйл ажиллагааны тайлангаа ард иргэдэд танилцууллаа. Энэ үеэр Цагдаагийн газраас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн гаралт, түүний илрүүлэлт, иргэдийн оролцоо, үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хамтран ажилласан байгууллага, иргэнд Талархал гардуулжээ.

Өнгөрсөн онд тус Цагдаагийн газарт 683,7 сая төгрөгийн хохирол бүхий 130 холбогдогчтой 211 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20,7 хувиар буурсан байна. Хөнгөн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн байгаа бол харин "хүнд” гэмт хэргийн тоо 58,6 хувиар буурсан дүнтэй байна.

Хэдийгээр гэмт хэргийн гаралт буурсан ч малын хулгай, хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо нэмэгджээ. Тайлангийн хуралд оролцсон иргэд аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ сайн биелүүлж, сайн ажиллаж, үйл ажиллагаа нь сайжирч байгааг онцлоод зарим нэг цагдаа нар харилцаа, ёс зүйн хувьд алдаа гаргадаг, цаашдаа анахаарах хэрэгтэйг сануулсан. 

Хурлын үеэр Цагдаагийн газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, амжилттай ажилласан эргүүлийн цагдаа О.Бүрэнбатад хугацааны Ахлагч цол олгосныг гардуулж өгчээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!