ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна
🕔 2020/03/30 13:22
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэр гарч, Дундговь аймгийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ сарын 21-нээс эхлэн аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны орц, хонгил, айл өрхийн бие засах газар, бохир усны цооногт харин өнгөрсөн бямба гарагаас эхлэн нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ. Аймгийн ОБГ, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран дөрвөн машин, 20 гаруй албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 25 км автозам, 100 гаруй м2 нийтийн эзэмшлийн болон аж ахуйн нэгж байгууллагын талбайд ариутгал хийж байгаа ажээ. Аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны орц, хонгил, айл өрхийн бие засах газар, бохир усны цооногт халдваргүйтгэл хийх ажлыг "Наранбулаг" ХХК, "Сайнтүшиг" ХХК гүйцэтгэж байгаа ба энэ сарын 24-ний байдлаар 113 аж ахуйн нэгж, 53 орон сууцны 75 орцонд халдваргүйтгэл хийсэн байна. Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орох чиглэлд нэвтэрсэн бүх тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийж байгаа аж. Аймгийн МХГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийн чанарт байнгын хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисуудад лабораторийн шинжилгээ хийж байгаа бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж буй жавелин, ДП2Т бодисууд нь Монгол Улсын эмийн бодисын бүртгэлд орсон, хэрэглэхийг зөвшөөрсөн бодисууд хэмээн тус байгууллагаас мэдээлсэн юм.




Д.Алтантогос
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!