Малчдад хөнгөлөлтэй үнээр өвс олгохоор шийдвэрлэлээ

🕔 2020/01/17 12:38

Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулж, дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр Дундговь аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байгаа.
Тус аймгийн нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, тодруулбал, Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг, Өлзийт, Өндөршил, Цагаандэлгэр сум нэн их эрсдэлтэй, аймгийн зүүн урд талаар буюу Гурвансайхан, Баянжаргалан дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.
Зөвхөн Сайхан-Овоо сум болон Дэлгэрхангай сумын урд хэсэг цасгүй байгаа аж. Аймгийн 648 өрхийн 539 498 толгой мал бусад аймгийн нутагт оторлож байна. Онцгой комиссын энэ хуралдаанаар отор нүүдлээр явж байгаа айл өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг мөн томиллоо. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!