ДУНДГОВЬ АЙМАГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖЭЭ

🕔 2016/10/07 12:54

ДУНДГОВЬ АЙМАГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖЭЭ

 

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Дундговь аймагт их хэмжээний цас оржээ.  Тодруулбал,  тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумдаар 17.4-19 мм, Дэлгэрхангай, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-угтаал сумдаар 10.0-14.0 мм, бусад сумдаар 4.4-9.0 мм хур тунадас орсон байна.

Цасны зузааны хувьд  Дэрэн, Эрдэнэдалай, Баянжаргалан сумдаар 14-15 см, Луус, Цагаандэлгэр, Сайнцагаан сумдаар 8-10 см, бусад сумдаар 0-2 см цасан бүрхүүл тогтжээ. Шөнөдөө Өндөршил, Баянжаргалан сумдаар 12-14 м/с, бусад сумдаар бусад хугацаанд 4-9 м/с салхитай байсан талаар Дундговь аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!