Цагаан зуд болж байна

🕔 2017/12/21 10:24
 

 

М.БААСАНДЭЛГЭР

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт цагаан зудын нөхцөл байдал бий болоод байгаа талаар тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас аймгийнхаа Онцгой комиссын хуралдаан дээр мэдээллээ. Тус газраас хоёр сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн цэг сонгон авч хийсэн хэмжилтийн дүнг "Ган, зудын нөхцөл байдлыг үнэлэх” тухай Засгийн Газрын журмын дагуу үнэлээд дээрх дүгнэлтэд хүрчээ.

Өнгөрсөн сард Орхон аймгийн Баян-Өндөр суманд 34.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 5.3 дахин, Жаргалант суманд 24.8 мм  цас орсон нь олон жилийн дунджаас 4.2 дахин их үзүүлэлт юм байна. Энэ өвөл тус аймгийн хэмжээнд 100 мянга орчим толгой мал өвөлжиж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид 7000 гаруй тонн өвс нөөцөлсөн. Үүнээс гадна аймаг, сумын Аюулгүйн нөөцөд 360 тонн өвс, 130 тонн тэжээл бэлтгэжээ. Тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаас аюулгүйн нөөцийн өвсийг 5000 төгрөгөөр, тэжээлийг 8000 төгрөгөөр малчдад борлуулахаар болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!