Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг эхлүүлэхийг даалгав

🕔 2018/04/18 16:21

 

 

Засгийн газрын ээлжит  өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Дундговь аймагт ажилласан томилолтын мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

-Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ашиглагдахгүй байгаа хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх,

-Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбох арга хэмжээ авч ажиллах,

-Дундговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын Монгол эмнэлгийн хорооны салбар эмнэлгийг байгуулах саналыг судалж хариу өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн автомашин, зарим шаардлагатай тоног төхөөрөмж олгох,

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах зардал болон тус шинээр барих хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт оруулж шийдвэрлүүлэх

-Дундговь аймгийн төвд 2010 оноос эхлэн шинээр баригдаж байгаад орхигдсон аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг дахин эхлүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах эсэх асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!