2020 оныг “Төрийн хяналтад хамтын ажиллагаааг сайжруулах" жил болгон зарлалаа

🕔 2020/01/10 14:48

Дундговь аймгийн МХГ-аас 2020 оныг "Төрийн хяналтад хамтын ажиллагаааг сайжруулах" жил болгон зарлаж, МХГ, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Авто тээврийн төв хамтран ажиллах гэрээ байгуулж, байцаагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтад Авто тээвэр, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байцаагчид, байгаль хамгаалагч нар оролцож хууль эрх зүй, бодлого шийдвэрийн өөрчлөлт, төрийн албаны шинэчлэл, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр мэдээлэл авчээ. 

Сургалтын дараа аймгийн МХГ, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Авто тээврийн төв хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, эрх олгогдсон улсын байцаагчидтай хамтран ажиллах, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлээ тодорхой болгосон байна. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!