Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт судалгаа хийлээ

🕔 2018/10/18 13:16

 

 

Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт судалгаа хийлээ

 

Дундговь аймгийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Соёлын өвийн үндэсний төв, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран Их газрын чулууны Байгалийн цогцолборт газарт агуйн тооллого, уст цэг, ургамлын болон ховор ургамлын тархац, түүх соёлын биет болон биет бус өв,тарваганы байршлын цогц судалгаа хийжээ.

2018 онд хийж гүйцэтгэсэн судалгаагаар нийт 115 худаг , 51 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 13 агуй, хоёр хавцал, гурван ховор ургамлын тархац, тарваганы байршил нутгийг тогтоож, эргэлтийн цэгийг тэмдэглэн бүртгэсэн байна.

Судалгаа хийснээр цогцолборт газар дахь биологийн олон янз байдлын өнөөгийн байдал, тархацыг тодорхойлохын зэрэгцээ цаашид хамгааллын үйл ажиллагааг төлөвлөх, мэдээллийн баазтай болох зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ббөгөөд нийт 175,906 га талбайг хамран үйл ажиллагаагаа явуулдаг.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!