Их газрын чулууны аргаль, янгир өсч байна

🕔 2018/12/18 14:46

Их газрын чулууны аргаль, янгир өсч байна

 

Дундговь аймгийн Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа аргаль, янгирын тоог өсгөх зорилт тавин, тэдгээр амьтдын тамир тэнхээг нэмэгдүүлж, үр төлийг нь эрсдэлгүй авч, хамгаалах үйл ажиллагааг явуулсны үр дүнд тус байгалийн цогцолбор газарт аргаль, янгирын тоо өсч байгаа ажээ.

Тус цогцолбор газарт 2009-2010 оны зуднаар аргаль, янгир цөөрч, бараг үгүй болсон байсан бол 2018 оны байдлаар тус цогцолбор газартдээрх амьтдын зурвас замналын судалгаагаар 222 аргаль, 129 янгир тоологджээ.

Аргаль янгирын тамир тэнхээг нэмэгдүүлэхийн тулд Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид аймгийн төвөөс урагш 8 км-ээс болон Их газрын чулууны уулнаас баруун тийш 30 гаруй км-т байрлах хужир шүүг ачиж, аргаль, янгирын хэвтэр, нүүдэллэж байгаа газруудад тараан байршуулах ажлыг 2015 оноос хойш хийж байна.

2018 оны 7 дугаар сард тараан байршуулсан хужир дууссан байгаа учраас өнөөдөр(12 дугаар сарын 18)-нд дахин 3 тн хужир хүргэж, тарааж байгаа ажээ. Ийнхүү хужир, шүүг идсэн аргаль, янгир тамир тэнхээ орж, үр төлөө алдах эрсдэл нь багасдаг байна.

 

Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба нийтдээ 175,906 га талбайг хамран үйл ажиллагаагаа явуулдаг юм.

 
 
Дундговь /МОНЦАМЭ/.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!