“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

🕔 2019/11/20 15:36
Дундговь аймгийн Өндөршил сумын үе үеийн малчид, уяачдын  нутаг орныхоо байгаль, цаг уурт зохицсон  тэсвэр хатуужилтай
, хурдан удамтай  адууны угшил бий болгох гэсэн олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэл, уйгагүй ажиглалт, судалгааны үр дүнг "Нутгийн шилмэл омог” болгон баталгаажуулахад аймаг, сумын удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнүүд,  эрдэмтэд  маш их чармайлт гарган ажилласан юм.  Нутгийнхан "Гүр адуу” "Шил адуу” хэмээн янз бүр нэрлэж байсан энэ шилмэл омгийг баталгаажуулах  шил шилээ дарсан шинжилгээ, судалгаанууд, эрдмийн Зөвлөлийн олон шатны  хурал өндөрлөж өнөөдөр Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуйн  сайдын Зөвлөлийн хурлаар орж  эцэслэн батлагдлаа  гэсэн мэдээ ирлээ.  Энэ хуралд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,  ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын удирдлага, малчид, эрдэмтэн, мэргэжилтний төлөөлөл оролцсон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Дундговь аймгийн Өндөршил суманд үржүүлж буй нутгийн шилмэл адууны хурд-уналга-эдэлгээний чиглэлийн  үржил селекцийн ажилд хянан магадалгаа хийсэн ажлын тайланг хэлэлцлээ.

Дундговь аймгийн Өндөршил суманд үржүүлж буй нутгийн шилмэл адуунд  орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагаас санаачлан 2013-2018 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран шилэн болон тохируулан сонголтын ажлыг зохион байгуулж, Дундговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тэргүүлэх зорилт болгон тусгаж ажилласан байна.  
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-145дугаар тушаалаар батлагдсан "Үржлийн малд хянан магадалгаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны А/108 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дундговь аймгийн Өндөршил суманд ажиллаж нутгийн шилмэл адууны галбир, бие цогцос, үүлдэрлэг байдал, хурдлах чадвар, ашиг шимийн үзүүлэлттэй газар дээр нь танилцаж хянан магадалгаа хийсэн байна.
Дундговь аймгийн Өндөршил суманд үржүүлж буй нутгийн шилмэл адуу нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 10,0 мянгад хүрч, аймгийн нийт адууны 6,2 хувийг эзэлж, цөм сүргийн 1003 адуутай болсон бөгөөд  биеийн хэмжээ, амьдын жингийн үзүүлэлтээр Монгол адууны стандарт MNS-4099:2010 болон омгийн тодорхойлолтод тусгасан үзүүлэлтүүдийг хангасан юм.
Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал бага, зүс жигд, зүсний хувирал, аж ахуйн ашигтай чанарыг үр төлдөө дамжуулж удамшуулдаг зэрэг нь орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци болохыг илтгэж байна.
Мөн тус адуунд 2020-2024 онд хэрэгжүүлэх үржил селекцийн ажлын хөтөлбөрийг баталж, биологи, аж ахуйн ашигтай шинж чанарыг удамшуулан, үржлийн цөм сүргийг олшруулах, тархалтын хүрээг өргөтгөх, үржил селекцийн ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Ийнхүү Өндөршил сумын адууны "Өндөршил”  нутгийн шилмэл омог батлагдлаа.


“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

“ӨНДӨРШИЛ” АДУУНЫ ШИЛМЭЛ ОМОГ ӨНӨӨДӨР БАТЛАГДЛАА

 

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!