ӨНДӨРШИЛ НУТГИЙН АДУУГ ШИЛМЭЛ ОМОГ БОЛГОХ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДЭМЖЛЭЭ

🕔 2019/03/13 16:26
Дундговь аймаг нутгийн  адуу, хонь, тэмээ сүргээс  үе үеийн малчид, мэргэжлтнүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон нутгийн шилмэл омог батлуулах асуудлыг холбогдох байгууллагад тавьж судалгааны ажлыг хийсээр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  Мал аж ахуйн салбарын эрдмийн Зөвлөлийн хуралдаанаар Өндөршил сумын нутгийн адууг омог 
болгон батлуулах судалгааны ажлын тайланг сонсч хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжигдсэн байна.  Одоо Их Эрдмийн Зөвлөлийн хуралдаанд орж хэлэлцүүлснээр нутгийн адууны шилмэл омгийг эцэслэн баталгаажуулах юм. Ингэснээр "Гүр адуу" "Шил адуу" хэмээн янз бүр нэрлэгдсээр байгаа Өндөршил нутгийн адууны шилмэл омог батлагдахад ганцхан даваа үлдлээ. Дээрх хэлэлцүүлэгт Судалгааны ажлыг гардан гүйцэтгэсэн Дундговь аймгийн ХХААГ-ын мал аж ахуйн мэргэжилтэн Ж.Батбилэг болон
судалгааны багийнхан, Дундговь аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын Засаг дарга Л.Мөнхбадрах нар оролцсон байна. 
С.ПҮРЭВСҮРЭН

ӨНДӨРШИЛ НУТГИЙН АДУУГ ШИЛМЭЛ ОМОГ БОЛГОХ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДЭМЖЛЭЭ

 

ӨНДӨРШИЛ НУТГИЙН АДУУГ ШИЛМЭЛ ОМОГ БОЛГОХ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДЭМЖЛЭЭ

 

ӨНДӨРШИЛ НУТГИЙН АДУУГ ШИЛМЭЛ ОМОГ БОЛГОХ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДЭМЖЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!