Өвлийн улирал эрүүл мэндэд хэр ашигтай вэ

🕔 2019/11/11 12:15

 

Өвлийн улирал эрүүл мэндэд хэр ашигтай вэ

 

1. Хүйтэн температур нь хүний тархины ажиллагааг сайжруулдаг

Хүйтэн температур нь хүмүүсийг цэгцтэй бодоход тусалдаг. Судалгаанаас харахад хүмүүс аливаа гүйцэтгэлийг өрөөний температур дулаан байхаас илүү сэрүүн түвшинд байх үед илүү сайн гүйцэтгэдэг байна.

2. Илчлэгийг шатаахад тусладаг

Хүйтэн үед хүний бие үндсэн биеийн дулаанаа хадгалахын тулд илүү их ажилладаг. "Бидний бие махбодь нь биднийг дулаан байлгахын тулд ихээхэн хэмжээний энерги хэрэглэдэг бөгөөд хүйтэнд гадаа гарах үед амьсгалж буй агаараа чийгшүүлдэг" гэж Алмеда Лабораторийн үүсгэн байгуулагч, байгалийн эрүүл мэндийн мэргэжилтэн Стейси Такер тайлбарлажээ.

3. Харшил

Хэрэв та гадна орчноос харшилтай бол сайн мэдээ! Тоосонцрын тоо нь хүйтэн, цастай цаг агаарт бараг байдаггүй. Хэрэв та дотоод орчноос харшилтай бол харшлыг илүү сэдрээх магадлалтай. Учир нь хөгц, тоосны хачигт харшилтай бол өвлийн улиралд улам дордож магадлалтай. Ялангуяа хэрэв та дотоод орчинд илүү их цаг зарцуулдаг бол.

5. Өвлийн улирал үрэвслийг бууруулж чадна

Мөсийг бид гэмтлийн дараа хавагналт, өвдөлтийг багасгахад ашигладаг шүү дээ. Тэгвэл та өвлийн улиралд үе мөч хавагналтыг бага мэдрэх болно.

6. Зарим өвчний тархалтыг бууруулна эсвэл зогсооно

Хүйтний улиралд шумуулаар тархдаг өвчлөлүүд болох Зика, Баруун Нилийн вирус, дэнжийн халууралт, хумхаа зэрэг өвчлөл буурдаг.

7. Хүйтний улирал нойрыг сайжруулдаг

Унтах гэж оролдох үед таны биеийн үндсэн хэм аяндаа унадаг. Зуны халуунд энэ процесс хоёр цаг хүртэлх хугацаанд үргэлжлэх бол өвлийн улиралд илүү хурдан болдог байна.

8. Халдвартай тэмцэхэд тусална

Судалгаанаас үзэхэд хүйтний улиралд хүний дархлааны систем идэвхжиж, энэ нь халдвартай тэмцэх чадварыг сайжруулдаг байна.

9. Арьсыг залуужуулдаг

Хүйтэн температур нь арьсны цусан хангамжийг удаашруулдаг тул арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Учир нь цусны урсгал буурснаас арьс улайх, хавдахад бага өртөмтгий болгоно. Мөн хүйтний улиралд арьс нь бага тос, хөлсийг ялгаруулдаг тул арьс бохирдолт бага явагддаг байна.

10. Хүйтний температурт дасгал хийх сайн

Хүйтэн цаг агаар таны зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг. Учир нь хүйтний улиралд дасгал хийхэд зүрх нь биеийн хэмийг тэнцвэрт байлгах, дулаанаа алдахад аливаа эрсдлээс зайлсхийхийн тулд илүү их хүчилтөрөгчтэй цусыг биед шахдаг байна. "Өвлийн улиралд дасгал хийх нь зүрхний булчинг сайжруулдаг" гэж судлаачид дурджээ. Харин та зүрхний өвчтэй бол хүйтэн цаг агаарт гадаа дасгал хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй.

С

.Баяр

 

Эх 

сурвалж: Business Insider


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!