Гоо сайханаа та өөрөө бүтээ

🕔 2018/03/01 13:21

 

Хаврын улирал болохоор бидний арьс хуурайшиж эхэлдэг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос түрхэж эхэлдэг.

Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх хамгийн том шалтгаан болдог. Нүүрний арьсыг гадны бохирдол, нөлөөнөөс хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал зүйлийн нэг юм. 
Нүүрний арьсыг зөв цэвэрлэх нь арьсыг бохирдохгүй, булчинг чангаруулж, чийрэгжүүлэн /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг байна.. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар, савандаж, хэт үрж угаахгүй байхыг зөвлөж байна.

Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гадагш гарах нь арьс гэмтэх маш том шалтгаан болдог.Тиймээс хавар намрын улиралд тосон цэвэрлэгээг тогтмол хийж байх хэрэгтэй.

Хэрэв та хэвийн арьстай бол өглөөд хатуулаг багатай (буцалсан, шүүсэн гэх мэт) халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавшиж угаагаарай.Харин оройд гельн хэлбэрийн цэвэрлэгчийг сонгон хэрэглэвэл тохиромжтой.
Тослог арьстай хүмүүс орой нүүрээ савантай бүлээн усаар угааж, харин долоо хоногт нэг удаа зориулалтын тосон цэвэрлэгчээр цэвэрлэхийг зөвлөж байна.

Хуурай арьстай бол хавар, намрын улиралд тосон цэвэрлэгээг өдөр бүр, тогтмол хийх хэрэгтэй. Мөн бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирдог байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!