Жимс эрүүл мэндэд сайн, гэхдээ төгс биш

🕔 2018/09/18 13:39

 

Жимс идэх нь хэдийгээр сайн ч гэсэн хэт идэх нь хоол хүнсийг орлодоггүй.

Хятад улсад, гадаад ч гэсэн хоолны дэглэмийн удирдамжаас үл хамааран жимс нь өдөр тутмын хэрэгцээт хүнсний зүйлд жагсдаг. Гэсэн хэдий ч эрүүл хоолны дэглэмийн удирдамжид хүн өдөрт 200-350 грамм жимс идэхэд хангалтай гэсэн байдаг. Жимс витамин, эрдэс баялаг, ашигтай биологийн идэвхт бодисоор баялаг байдаг. Үүнд, витамин С-г хүмүүс маш сайн мэддэг: Өвчин эсэргүүцэх чадварыг болон хагалгаа хийсний дараах эмчилгээ, шархны эдгэрэлтийг сайжруулж, судасны хананы мэдрэмж, эсэргүүцлийг нэмэгдүүлдэг. Жимс ихэвчлэн чихэрлэг, хүний биед шууд шингэн, энерги үүсгэдэг, органик хүчлийг оруулдаг, хоол боловсруулах, шингээхэд тусалдаг. Жимс нь кали баялаг, цусны даралтын хяналтад нөлөөлдөг. Үүнээс гадна, жимс, хүнсний ногоо зэрэг нь гэдэсний үйл ажиллагааг дэмжих, өтгөн хатахаас сэргийлдэг.

Гэсэн хэдий ч олон хүн "Жимс эрүүл мэндэд сайн, гэхдээ төгс биш" гэдгийг мэддэггүй. Жимс жимсгэнийг хэт ихээр идэх, хоол хүнсийг орлуулах буруу ойлголт элбэг байдаг. Эмч Ян Жиминь эмчилж байгаа хугацаандаа:

- Маш олон хүмүүс жимсээр хоол хүнсээ болгож, жимс нь тэжээлтэй бас жингээ хасахад хангалттай гэж боддог. Мөн арван хэдэн наснаас 35 насны эмэгтэйчүүдийн дунд энэ байдал их "моод” болж байлаа. Үнэн хэрэгтээ эдгээр жимс идэх дуртай бүсгүйчүүдэд нэг нийтлэг тал байдаг. Тэр нь бүгд хүйтнээс эмээдэг, хүйтний улиралд гар, хөл нь хүйтэн, суулгалт, ханиалгах, бас ихэвчлэн сарын тэмдэг өвдөлттэй ирдэг гэж ярьсан юм.

Махбодийн хүйтэн байх + жимс дэглэмгүй идэх = дэд эрүүл мэндтэй (өвчинтөй эрүүлийн хооронд байдал)

"Галбир сайн байх нь бие эрүүл гэдгийг тодорхойлж чадахгүй” Ян Жиминь эмч  хэсэг мэргэжилтний хамт Гуандун мужийн иргэдийн дунд статистик тодорхойлолт хийсэн юм. Бие сульдах, тамирдах хүний эзлэх харьцал нь хамгийн их хувь эзэлдэг болохыг тогтоов. Үүнд, "18-аас 45 настай, хотын ажилчид, тэр дундаа эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байна." Энэ нь үнэндээ биологийн хувьд хазайсан дэд эрүүл мэндтэй байгаа байдал юм. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү жимс иддэг, шалтгаан ихэнх нь оддын нөлөө байгаа юм.

Ян Жиминь эмч:

- Хүйтнээс эмээдэг хүмүүс жимс идэх их дуртай. Жимсийг хоол хүнсээ болгож, үр дүн нь дэд эрүүл мэндийн байдлыг хүндрүүлсэн байдаг. Жишээлэхэд, улирлын өөрчлөлтөд зохицохгүй. Өвөл, хавар амархан ханиад хүрэх, зун нь амархан суулгалт үүсдэг, намар, өвөл нь ханиалгаж л байдаг. Ихэвчлэн царай нь цайж, цонхийсон, гар нь хүйтэн, ходоод нь сэрүүдэж, ходоод гэдэс нь өвддөг. Хоол боловсруулах систем нь муудаж, сарын тэмдэг нь өвдөлтөй ирдэг. Ханиад хүрэхэд ханиалга нь намдахгүй, шөнө орондоо хэвтэхэд хоолой нь ирвэгнэн, ханиалгадаг.

Ян Жиминь эмчилгээний дунд, хөл гар нь үргэлж хүйтэн байдаг хүн нийт хүн амын  20 - 25 хүрч байхыг судлав. Ялангуяа, эмэгтэйчүүд, ахмад настнууд олон, хүүхдүүдийн тоо ч нэмэгдсээр байгаа бөгөөд ханиад хүрэхэд нь дусал хийх хүүхдүүд ихэвчлэн их хөлөрдөг, царай нь цонхигор цагаан байдаг.

Жимс хүйтэн, бас бүлээн, чийглэг чанартай

Орчин үеийн хүмүүс барууны эрүүл хоол хүнсний бүтцийн тухай үзлийг хүлээн авах хандлагатай байдаг хэрнээ хоол хүнс нь өөр өөрийн өвөрмөц чанартай байдгийг ойлгохгүй байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд жимс нь хүйтэн, бас бүлээн, чийглэг зэрэг чанартай.

Ян Жиминь эмч ийнхүү сануулж байна.

- Жимс хэтрүүлэн идэх, их даардаг хүн жимс идэхдээ анхаарах хэрэгтэй. Жимс хэдийгээр шим тэжээл сайтай ч хүйтэн чанартай учир махбодын хүйтэн дээр хүйтэн нэмэх асуудал гарах магадлалтай. Ялангуяа, ходоодны үйл ажиллагаа муутай өндөр настан, хүүхдүүд хэтэрхий хүйтэн жимс идэх нь тохиромжгүй. Хэрэв та идэх хэрэгтэй  бол үдийн хоолны дараа, оройн хоолны өмнө, бага зэрэг идвэл зохино.

       Жимс бага зэрэг бүлээн чанартай байдаг. Жилийн дөрвөн улиралд гадил идэх нь гэдэсний хийн саад бэрхшээлтэй хүмүүст тустай. Басхүү дэлүү, ходоод үйл ажиллагаа, хоолны шингээлт сайтай хүнд тохиромжтой. Хүйтэн чанарын өвчинтэй буюу сул биетэй өвчтөн гадил хэрэглэж болохгүй. Учир нь шингээлтийг удаашруулж, цөсний шингэнд муугаар нөлөөлдөг. Цаг агаар хүйтэн бол энэ байдал илүү дордно.

Лийр усаар баялаг бөгөөд хүйтэн чанартай. Зарим хүмүүс ханиалгаж байх үедээ лийрийг шууд иддэг. Энэ нь ханиадыг улам хүндрүүлдэг байна. Лийрийг бага зэрэг цагаан гаа, Fritillaria cirrhosa-г хальсалж хамтад нь чанахыг санал болгож байна. Энэ нь лийрийн хүйтэн чанараас сэргийлж, усархаг нөлөөг гарган хүйтэн чанарын өвчинтэй хүн ч намар, өвөл сонгож болдог болохыг зөвлөж байна.

Гурав дахь нийтлэг жимс нь алим. Алимыг "Аюулгүй жимс" гэж нэрлэдэг хэдий ч хүйтэн чанарын өвчинтэй хүмүүс идвэл суулгалт үүсгэнэ. Ялангуяа, өндөр настай хүн анхаарах хэрэгтэй. Тиймээс алимыг жигнэж халааж идсэнээр суулгалтыг бууруулж болно.

Дөрөв дэх төрлийн жимс бол тарвас. Хоолны газар ороход хоолны дараа үнэгүй өгдөг жимс бол тарвас. Тарвас нь хүйтэн чанартай болохоор хүйтэн чанарын өвчинтэй буюу хүйтний цаг үед тарвас идэхгүй байхыг зөвлөе.

Хоолны оронд жимс идэж турахаас бичил дасгал хийж турах нь илүү үр дүнтэй

Ян Жиминь эмч ийнхүү сануулж байна.

- Хүйтэн чанарын өвчинтэй хүмүүс жимс бага идвэл зохино. Хоолны оронд жимс идэж турах нь зохимжгүй гэж зөвлөж байна. Ихэнх эмэгтэйчүүд жингээ хасахыг хүсдэг, үүний оронд "Бичил дасгал"-ыг туршиж үзэхийг сануулж байна. Ян Жиминь:

- Орчин үеийн хүний нүүр нь төгрөг, бэлхүүс нь махлаг. Биеийн зарим хэсэгтээ зөөлөн махлагдуу. Энэ нь тэд өдөр, шөнийн амралтаа зөв зохицуулдаггүй, дасгал хийдэггүй, дасгал хөдөлгөөн багатай байдагтай холбоотой. Ийм мариалаг, сахар ихтэй хүн зөвхөн уураг нөхөж, нүүрс ус хэрэглэхгүй нөхцөлд тэнцүүлж болно. Харин уламжлалт анагаах ухаан, эсвэл төөнүүрийн аргаар хий нөхөх дахин "Бичил дасгал"-аар булчингаа чангаруулахад үр дүнтэй турж чадна.

Өдөржин хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг боловч ердөө гүйх, усанд сэлэх, тоглох л хөдөлгөөн хийж байна гэж ойлгож болохгүй. "Бичил дасгал" булчингийн хүчтэй агшилтаар өдөр бүр 15-20 минутын турш ажлын газартаа, унтаж амрахын өмнө өдөр бүр хийж, баримталж байхад л болж байна.

Жишээлбэл, ажлын байрандаа ядарсан үед босч ирээд өлмийгөөрөө гишгэн тэгшхэнзогсох, сандал дээр тэгшхэн сууж, хөлөө бага зэрэг жийх, унтахынхаа өмнө орон дээрээ хэвтэж унадаг дугуй унах хөдөлгөөнийг 300 удаа хийх, хөл болон хэвлий, гуя ба шилбээ тус бүр үргэлжлэн 90 градус болгох, дараа нь шилбээ ортой тэгш хэмтэй болгох дасгал хийж, чадах хэмжээнд хүртлээ хийнэ.

Эдгээр "Бичил дасгал" нь булчингийн агшилт үүсгэнэ. Булчингийн агшилт нь биеийн энергийн эх үүсвэр болдог. Хөдөлгөөн хийж, хөлс гарах, өдөр бүр хийхэд гар, хөл нь аяндаа халуун болдог. "Бичил дасгал" эхний гурван сард хамгийн хэцүү. Гэхдээ үүнийг баримталж хийж л байвал сайхан биетэй болоход тун амархан.

- Эмэгтэйчүүд бичил дасгалыг амьдралын дадал хэвшил болгох нь хааяа дасгал хийснээс илүү эрүүл чийрэг болдог гэж Ян Жиминь эмч зөвлөж байна. Ялангуяа, өвлийн улиралд хөдөлгөөн хийхэд шар үсний сүвнүүд амархан нээгдэж, хүйтний улиралд эрүүл мэндэд маш сайн. 

Эх сурвалж: Эрээн хотын сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!