Энэ өвөл урьд жилүүдийнхээс илүү хүйтрэхээргүй төлөвтэй байна

🕔 2018/09/12 17:35
 

Энэ өвөл урьд жилүүдийнхээс илүү хүйтрэхээргүй төлөвтэй байна

 

Дундговь /МОНЦАМЭ/ УЦУОШТ-ийн хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур 10 дугаар сард нийт нутгаар, 11, 12 дугаар сард нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сард дийлэнх нутгаар, хоёрдугаар сард нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.
Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж 10 дугаар сард 1-4 градус дулаан,  11 дүгээр сард 2-8, 12 дугаар сард 9-16, нэгдүгээр сард 18-23, хоёрдугаар сард 6-14 градус хүйтэн байдаг ажээ.
Хур тунадас нэгдүгээр сард нийт нутгаар, хоёрдугаар сард Эрдэнэдалай суманд олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
10 дугаар сард нутгийн баруун хэсгээр, 11 дүгээр сард ихэнх нутгаар, нэгдүгээр сард Сайхан-Овоо сумын нутгаар, хоёрдугаар сард нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад хугацаанд ихэнх нутгаар хур тунадасны хэмжээ уур амьсгалын дунджийн орчим байхаар мэдээ гарчээ.    
 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!