"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

🕔 2019/09/05 23:44
Дундговь аймгийн төвд орчин үеийн шийдэлтэй, танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор 1998 онд дунд сургууль төгсөгчдийн "Нэг үеийнхэн-1998" ТББ-аас санал, санаачилга гаргаад нутгийнхаа урлаг, соёл, бизнесийн төлөөллүүдийг оролцуулсан хөрөнгө босгох арга хэмжээ, UB паласт "Дундговь сайхан нутаг" урлагийн тоглолтыг өнгөрсөн 5-р сард зохион байгуулсан билээ.
Одоо тэгвэл энэ санаачилга бодит биеллээ олж Дундговь аймгийн төвд Ерөнхий боловсролын лаборатори "Эрдмийн далай” цогцолбор сургуулийн орчинд "Эрдмийн мандал” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил нь эхлэлээ.
Есдүгээр сарын 3-ны өдөр төслийг санаачлагч залуусын төлөөлөл Мандалговь хотод ажиллаж бүтээн байгуулалтын ажилтай танилцаад, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцсан байна.
Энэхүү төсөл бол нутгаа гэсэн сэтгэлтэй төгсөгчид, иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар, олон түмний оролцоотойгоор хөрөнгөө босгож орон нутагт хэрэгжиж байгаагаараа онцлог, ач холбогдолтой төсөл юм.
Төслийн бүтээн байгуулалт маш олон хүний хичээл зүтгэл, хөрөнгө санхүү хамгийн гол нь нутгаа гэсэн сэтгэл дээр босож байгаа.  Тухайлбал дуу хуурын өлгий болсон нутгийн үе үеийн урлаг, соёлын авъяастнууд, тамирчид, бизнесмэнүүд бүгд 100 хувь дэмжин оролцож байна. Үе, үеийн төгсөгчид дэмжиж, хамтарч оролцохоо илэрхийлж байна. Аймаг, орон нутгийн удирдлага, байгууллагууд ч мөн энэхүү бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.  Одоогийн байдлаар тус бүтээн байгуулалтын санхүүжүүлэлтэд төвлөрсөн хандивыг танилцуулвал:
1. "Дундговь сайхан нутаг" тоглолтын орлого. 52.4 сая төгрөг./ 16 сая орчим төгрөгний билетний үлдэгдэл тооцоо байгаа/
2. Хандивын орлого бэлнээр 12.7 сая төгрөг. ҮҮНД:
- 1998.ийн 10ё ангийн төгсөгч Мөнхтуяа
5.0 сая төгрөг.
- Адаацаг сумын харъяат, "Суурь төр"
ХХК-ний захирал Баттөр 3.0 сая төгтөг.
- Дэлгэрцогт сумын харъяат, НИТХын төлөөлөгч Цэрэнноров 1.0 сая төгрөг
- Эрдэнэдалай сумын харъяат 1999 оны төгсөгч Чинзориг 500.000 төгрөг.
- Адаацаг сумын харъяат, зураач  Дорждэрэм 700.000 төгрөг.
- 1998.ийн 10к ангийн төгсөгч Доржсүрэн 1.0 сая төгрөг.
- 1996 оны төгсөгч Чулуунбаатар 1.0 сая төгрөг.
- Эрдэнэдалай сумын төгсөгч Дэлгэрмаа 500.000 төгрөг бэлнээр  шилжүүлсэн байна.
Тус цэцэрлэгт хүрээлэнд шаардлагатай бүх тоосго буюу 9000 ш тоосгыг 1998 онд МГСС.ийн Алимаа багштай, Ж.Түвшинжаргал даргатай төгссөн 10б ангийн хамт олон амалсан хандиваа материалаар нь өгсөн байна.
Мөн энэ цэцэрлэгт хүрээлэнгийн зураг, төсөв гаргах ажлыг хандиваар. Энэ ажлыг 1998 онд төгсөгчдийн мэргэжлийн архитектур, барилгын инженер, мэргэжлийн төсөвчдийн оролцоотойгоор хийсэн бөгөөд зах зээлийн дундаж үнэлгээ 25.0 сая төгрөг. /Оролцогчид: Дэлгэрхангай сумын төгсөгч Мөнхсайхан, Говь-Угтаал сумын төгсөгч Ганцолмон, МГСС.ийн 10а ангийн төгсөгч Төрбат, Доржбат, Эрдмийн далай сургуулийн 10а ангийн төгсөгч Мөнхханд/
Мөн тус бүтээн байгуулалтыг дэмжихээр бэлэн мөнгө болон бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг хариуцахаар, ногоон байгууламж мод, бут сөөг хандивлахаа илэрхийлсэн, амалсан хамт олон, хувь хүн, улс төр бизнесийнхэн, төгсөгчдийн холбоонууд байгаа аж.
Төслийн гүйцэтгэгчээр 1998.ийн төгсөгч Бямбатогтох ажиллаж байгаа бөгөөд төсөл санаачлагчдын зүгээс дэмжиж ажиллаж байна.  "Нэг үеийнхэн-1998” ТББ-ын энэхүү сайхан санаачилгаар хийж байгаа  бүтээн байгуулалтыг дэмжиж хамтран ажиллахыг нутгаа гэсэн сэтгэлтэй нийт Дундговьчууддаа, аж ахуй нэгж байгууллагууддаа уриалж байна.

"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

 

"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

 

"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

 

"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

 

"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

 

"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

 

"ЭРДМИЙН МАНДАЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!