ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019” ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

🕔 2019/04/30 12:06
    Волейволын спортын олон улсын хэмжээний мастер М.Гаамаа багшийн нэрэмжит "Дундговь Сайхан Нутаг-2019" волейболын тэмцээн Мандалговьд боллоо. Тэмцээнд М.Гаамаа, Р.Хангай, Н.Чулуундаваа, А.Раднаа, н.Одбаяр, Э.Сайханбаатар Монгол улсын гавьяат дасгалжуулагч н.Баасансүрэн нарын Олон улсын хэмжээний мастер 7, Спортын мастер 28, Спортын дэд мастер 45 оролцсон нь энэхүү тэмцээний онцлог  бөгөөд хамгийн ахмад настай тамирчин 65 настай, хамгийн залуу тамирчин 13 настай  байлаа.
Тус тэмцээний 1-р байр 1000000 /нэг сая/ төгрөг, 2-р байр 800000 /найман зуун мянга/ төгрөг, 3-р байр 600000 /зургаан зуун/ төгрөгөөр шагнагдаж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж тэргүүн байрынхан шилжин явах цом гардлаа. Үүнд: Эмэгтэй төрөлд 1-р байр Ц.Отгонбаяр эзэнтэй, СДМ Д.Алтанзул дасгалжуулагчтай С.Сумъяасүрэн ахлагчтай Дэлгэрэх бүрд ХХК-ний "Бүрд” баг 2-р байр О.Ганбат эзэнтэй СДМ Д.Алтанзул дасгалжуулагчтай Ө.Хулан ахлагчтай Ган-Илч ХХК-ний "Ган Илч” баг 3-р байр Ж.Мөнхчулуун эзэнтэй Т.Эрдэнэсүх дасгалжуулагчтай А.Пунсалдулам ахлагчтай НАМЗХолбооны баг (30-) эрэгтэй төрөлд 1-р байр Н.Адъяабаатар эзэнтэй н.Намсрай ахлагчтай Онцгой байдлын газрын баг,  2-р байр Ц.Отгонбаяр эзэнтэй, ОУХМ М.Гаамаа дасгалжуулагчтай Б.Билгүүндалай ахлагчтай "Дэлгэрэх бүрд” ХХК-ний "Бүрд” баг,  3-р байр У.Хүдэрчулуун дасгалжуулагчтай А.Энэбиш ахлагчтай Гурвансайхан сумын "Гурвансайхан-2” баг. (30+) эмэгтэй төрөлд 1-р байр н.Наранцэцэг эзэнтэй, ОУХМ М.Гаамаа дасгалжуулагчтай СМ Ц.Сувдантуяа ахлагчтай МНЧ ХХК-ний "МНЧ” баг, 2-р байр А.Мөнхханд эзэнтэй Т.Энхбаяр дасгалжуулагчтай Н.Байгальмаа ахлагчтай "Шинэ Цамхаг” ХХК-ний "1998” баг,  3-р байр Л.Жаргал ахлагчтай "Нөхөрлөл” баг,  (30+) эрэгтэй төрөлд 1-р байр  О.Амарсанаа эзэнтэй СМ Л.Баярсайхан ахлагчтай Цагдаагийн газрын баг,  2-р байр Н.Чулуунбаатар эзэнтэй, СДМ Б.Отгонсайхан ахлагчтай Автомарт ХХК-ний "А-1” баг,  3-р байр Б.Мөнх-оргил эзэнтэй СДМ С.Отгонбат ахлагчтай Үлэмжийн гоел ХХК-ний "Үлэмжийн гоел” баг эзэлсэн юм.
Тэмцээний 4 шилдэг холбогчийн шагналыг Гурвансайхан сумын иргэн Ш.Адъяагийн гэр ивээн тэтгэж шагнав. 1. Шилдэг холбогч -30 эр Бүрд багийн Б.Билгүүндалай,  2. Шилдэг холбогч -30 эм Бүрд багийн Э.Эмүжин, 3. Шилдэг холбогч +30 эр Цагдаа багийн Д.Галбадрах,  4. Шилдэг холбогч +30 эм МНЧ багийн А.Баярцэцэг нар шалгарлаа. Жич: Ш.Адъяагийнхан гэр бүлээрээ спортлог. Ш.Адъяа сумын заан цолтой бөх, эхнэр Ц.Энхтуяа волейболын спортын 1-р зэргийн тамирчин, хүү А.Энэбиш волейболын спортын 1-р зэргийн тамирчин, хүү А.Дүгэрсүрэн волейболын спортын 1-р зэргийн тамирчин юм.
 
Шилдэг довтлогчийн шагналыг Волейболын спортын мастер Д.Энхбаатар, Сайнцагаан сумын иргэн Ц.Батбилэгийн гэр бүл, Дэлгэрэх Судал ХХКомпаний захирал П.Сүрэнжаргал, Буянт наран говийн ХХКомпаний захирал Б.Сувдаа нар ивээн тэтгэж шагнав. 1. Шилдэг довтлогч -30 эр Гурвансайхан 2 багийн Э.Энх-Амгалан,  2. Шилдэг довтлогч -30 эм НАМЗХ багийн СМ н.Бадамцэцэг, 3. Шилдэг довтлогч +30 эр Цагдаа багийн СМ н.Мөнх-Эрдэнэ,  4. Шилдэг довтлогч +30 эм 1998 багийн СМ н.Мөнхтулга нар шалгарлаа.
 
Шилдэг хамгаалагчийн 2 шагналыг Гурвансайхан сумын малчин Л.Сугирын гэр бүл, Дашгэмпилэн хийдийн хамба лам Б.Доржхорол, Дашгэмпилэн хийдийн дэд хамба лам Э.Мөнх-Очир нар ивээн тэтгэж шагнав. 1. Шилдэг хамгаалагч -30 эр Гурвансайхан 1 багийн ОУХМ Р.Хангай,  2. Шилдэг хамгаалагч -30 эм Ган-Илч багийн М.Буянхишиг,  3. Шилдэг хамгаалагч +30 эр А-1 багийн СДМ Т.Отгонбаяр,  4. Шилдэг хамгаалагч +30 эм Нөхөрлөл багийн СМ С.Батжаргал нар шалгарлаа.
 
Шилдэг давуулагчийн шагналыг аймгийн Музейн захирал М.Бямбажавын гэр бүл, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргалын гэр бүл, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Батжаргал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат нар ивээн тэтгэж шагнав. 1. Шилдэг давуулагч -30 эр Онцгой байдал багийн н.Нямсүх,  2. Шилдэг давуулагч -30 эм Ган-Илч багийн н.Ундрам,  3. Шилдэг давуулагч +30 эр А-1 багийн СДМ Б.Отгонсайхан,  4. Шилдэг давуулагч +30 эм МНЧ багийн СМ Ц.Сувдантуяа нар шалгарав.
 
Шилдгийн шилдэг тэгш тоглогчийн шагналыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Гурвансайхан волейболын холбооны тэргүүн н.Хүдэрчулуун, Дашгэмпилэн хийдийн лам О.Түвшинбаатар, Б.Агваанжамц, Сайнцагаан сумын иргэн ахмад багш СДМ Д.Сувд ивээн тэтгэж шагнав. 1. Шилдэг тэгш тоглогч -30 эр Онцгой байдал багийн Б.Батсуурь,  2. Шилдэг тэгш тоглогч -30 эм Бүрд багийн СДМ н.Анужин,  3. Шилдэг тэгш тоглогч +30 эр Үлэмжийн гоёл багийн ОУХМ Н.Чулуундаваа, 4. Шилдэг тэгш тоглогч +30 эм МНЧ багийн СДМ н.Бурмаа нар шалгарлаа.
 
Тэмцээний "ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ"-ээр Ган Илч ХХКомпаний захирал О.Ганбат, Юнител группийн Дундговь дахь салбарын захирал, "Үүдэн цахир” ХХКомпаний ерөнхий захирал Бэхбат нар ажилласан бол Дундговь аймгийн ЗДТГ, Говийн сор Инвест ХХК, Эрдэнэдалай сумын ЗДТГ, Цэгц билиг сургууль, аймгийн банкууд, Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа,Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджав,
Дундговь Шарангад клуб, "1998-Нэг үеийнхэн”-г санаачлагч Ц.Лувсанжав, аймгийн ИТХ-ын дарга асан С.Буджав, Монгол улсын манлай харцага Л.Пүрэвжав, 1987 оны Д.Доржсүрэн ахлагчтай эрэгтэй баг, Сайнцагаан сумын ИХ-ын төлөөлөгч Д.Баясгалан, Б.Даваадамдин, 1998-ын төлөөлөл Т.Үүрийнцолмон, ЭДЦС-ийн багш Г.Анхбаяр, Цэгц билиг сургуулийн багш Т.Оюумаа, ОУХМ Б.Уранчимэг, ОУХМ Д.Солонго нар ивээн тэтгэгчээр оролцсон байна.
Ц.Эрдэнэсүрэн даргатай аймгийн ЗДТГ, М.Наранбадрах даргатай БТСГ, Т.Туяамандах захиралтай ЭДЦС, Ю.Цолмон захиралтай МСҮТ, О.Амарсанаа даргатай Цагдаагийн газар, М.Энхбаяр захиралтай Мандал сургууль, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Спортын дэд мастер Д.Доржсүрэн захиралтай Төв халхын дуулалт жүжгийн театр, Г.Хишигдаваа даргатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ц.Бумангэрэл даргатай Боловсрол соёлын газар, Г.Мөнхбаатар захиралтай "Ард” телевиз, Б.Золбоо захиралтай Тэмүжин студийн хамт олон энэхүү тэмцээнд дэмжлэг үзүүлсэнд  зохион байгуулагчид талархлаа илэрхийлж байна.  Энэхүү тэмцээнээр Г.Мөнхзаяа, О.Батцэцэг нар волeйболын спортын мастeр, Г.Анхбаяр, Д.Батцэцэг, Б.Бадмаанямбуу, Д.Дагмиддорж, С.Энхцацрал, Э.Энхсоёл, Б.Отгонсайхан, Т.Отгонбаяр, Г.Чагнаадорж, А.Ганзил, Т.Шинэбаяр, Б.Энхбаатар нар волeйболын Спортын дэд мастeр цолоор шагнагдлаа.
Жич: Энэхүү мэдээллийг бэлтгэн өгсөн Спортын мастер Ц.Сувдантуяад Dundgovi.mn  сайт талархлаа илэрхийлж байна

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР М.ГААМААГИЙН НЭРЭМЖИТ “ДУНДГОВЬ САЙХАН НУТАГ-2019”   ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

 



 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!