"УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" УРЛАГИЙН ИХ НААДМЫН ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРЧЭЭ

🕔 2019/07/29 10:18
"Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын  энгэрийн тэмдэг гарлаа. Энэхүү урлагийн наадмын ерөнхий зураач, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн бүтээсэн  "Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмын бэлгэдлийг /лого/ алтан шармал металь дээр товойлгон  энгэрийн тэмдгийг хийсэн байна.
                 Эл наадамд урилгаар оролцох эрхэм хүндтэй 500 зочинд дурсгах уул наадмын бэлгэдэл цом ч бэлэн болж байгаа бөгөөд 3000 морин хуурч, уртын дуучиндаа урлагийн их наадмын үндсэн тоглолтод оролцсоны дурсгалд гарын бэлэг бэлдэж байгаа аж.  "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадамд  хэд хэдэн орноос Дундговь аймагтай  хамтын ажиллагаа,  харилцаа холбоотой Засаг захиргааны нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын элч төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!