Н.НОРОВБАНЗАДЫН ТӨРСӨН СҮҮДЭРТИЙН УЛААН ОВООНЫ БУУЦАНД ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСГОНО

🕔 2019/03/11 16:16
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад агсны төрсөн бууц Сүүдэртийн улаан овоонд дурсгалын чулуун гэрэлт хөшөө босгох шавыг өнгөрөгч амралтын өдөр тавьжээ. Ирэх наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулуун дахь байгалийн  Задгай театрт болох "Уяхан замбуутивийн наран" ардын урлагийн их наадамд бэлтгэх ажлын хэсэг  Н.Норовбанзад агсны тоонотод ийнхүү очиж энэхүү шавыг тавьсан байна. Ажлын хэсгийн хамт энэхүү шав тавихад оролцсон Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмид  эндээс холгүй сүндэрлэх "Уяхан замбуутив" цогцолборыг арваад жилийн өмнө барьж байгуулсан билээ.
С.ПҮРЭВСҮРЭН

Н.НОРОВБАНЗАДЫН ТӨРСӨН СҮҮДЭРТИЙН УЛААН ОВООНЫ БУУЦАНД ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСГОНО

 

Н.НОРОВБАНЗАДЫН ТӨРСӨН СҮҮДЭРТИЙН УЛААН ОВООНЫ БУУЦАНД ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСГОНО

 

Н.НОРОВБАНЗАДЫН ТӨРСӨН СҮҮДЭРТИЙН УЛААН ОВООНЫ БУУЦАНД ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСГОНО

 

Н.НОРОВБАНЗАДЫН ТӨРСӨН СҮҮДЭРТИЙН УЛААН ОВООНЫ БУУЦАНД ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСГОНО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!