ӨСВӨРИЙН ВОЛЕЙВОЛЧДЫГ УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ЗАРДАЛ "БОСГОХ" ЧЕЛЛЕНЖИД ЗАЛУУЧУУД НЭГДЛЭЭ

🕔 2019/03/31 20:09
Дундговь аймгийн Өсвөрийн волейволчдын хоёр баг тамирчид Ховд аймагт болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан ч зардал хүрэлцээгүйн улмаас чадахгүйд хүрээд байсан юм. Энэ байдлыг сонссон  хэсэг залуучууд нутаг орныхоо нэрийг улс даяар дуурсган Улсын аваргын тэмцээнээс аваргаар шалгарч удаа дараа медалийн буухиа таслаагүй  энэ  хоёр багийг нөгөөдөр эхлэх тэмцээнд оролцуулах зардлыг "Босгох” хандивын Челленжид үе тэнгийхнээ уриалжээ.  Энэ уриалгад нэгдсэн залуучуудын дотор "Нэг үеийнхэн-1998”-ийнхан идэвхитэй оролцож байна.  Эдгээр тамирчдын Ховд хотод болох тэмцээнд оролцох зардал наана бодож гурван сая төгрөг юм.  Энэхүү зардлыг ийнхүү шийдсэн залуучууддаа Дундговьчууд, спортод элэгтэй ард түмэн баяр талархлаа дэвшүүлээд эхэлсэн байна.
С.ПҮРЭВСҮРЭН

ӨСВӨРИЙН ВОЛЕЙВОЛЧДЫГ УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ЗАРДАЛ "БОСГОХ" ЧЕЛЛЕНЖИД ЗАЛУУЧУУД НЭГДЛЭЭ

 

ӨСВӨРИЙН ВОЛЕЙВОЛЧДЫГ УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ЗАРДАЛ "БОСГОХ" ЧЕЛЛЕНЖИД ЗАЛУУЧУУД НЭГДЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!