ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ ЭХЛЭНЭ

🕔 2019/03/25 19:27
Дундговь аймгийн Өлзийт сумын нутгаар улсын чанартай, хатуу хучилттай зам  дайран өнгөрнө. Энэ хавар ажил нь эхлэх эл зам Цогтцэций сумаас Шивээговь сум хүртэлх 400 км урттай  бөгөөд тус сумын хуучин Буянт бригадын төв буюу нэг, хоёрдугаар багийн төвийг дайран өнгөрөх юм. Шивээговь суманд шинээр нээгдсэн СТРАТО ХХК-ны нүүрс угаах үйлдвэрийн түүхий эд болох нүүрсийг Цогтцэцийгээс тээвэрлэх зориулалтын энэ хатуу хучилттай замд  Буянтын хуучин төв дээр  дамжин өнгөрөх багахан тосгон байгуулж  Шатахуун түгээх станц, авто засвар, үйлчилгээний төв, зочид буудал, цайны газар ажиллуулахаар төлөвлөж ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс ШТС барьж эхлэх аж..   Энэ бүтээн байгуулалт эхлэх гэж байгаатай холбогдуулан  Өлзийт сумын удирдлага,  багуудын Засаг дарга болон малчдын төлөөлөл, Байгаль орчны улсын байцаагч, Газрын даамал, сумын соёлын төвийн хэсэг уран бүтээлч  гэсэн 40 хүний бүрэлдэхүүн Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд очин  СТРАТО ХХК-ны нүүрс угаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж  хамтарсан уулзалт ярилцлага,  урлаг соёлын үйлчилгээ  зохион байгуулжээ.
"Тус бүрэлдэхүүнд нүүрс тээвэрлэлтийн зам дагуу нутаглах малчдыг хамруулж тээвэрлэлтийн явцад гарах бэлчээр, газрын хөрсний эвдрэл, агаар орчны тоос, тоосжилт, өвөлжөө хаваржааны орчинд үүсэх нөхцөл байдлын хүндрэлтэй талуудыг харилцан ойлголцох, хамтран шийдвэрлэхэд анхан шатны бодит мэдээлэл болж өглөө” гэж тус сумын Засаг даргын орлогч Б.Хорлоо мэдээлсэн байна.

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

ӨЛЗИЙТ СУМЫН НУТГААР  УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВЬЖ  ЭХЛЭНЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!