Зүүн сумын нутагт үүлэнд зориудаар нөлөөлөв

🕔 2016/05/23 18:16

 
Аймгийн УЦУОШГ- ын "Мандал бороо” экспидиц өнгөрөгч амралтын өдрүүдэд үүлэнд зориудаар нөлөөлж ажилласан байна. Энэ удаад хур тунадасны үүлшилт урдаас хойшоо чиглэлтэй байсан бөгөөд зориудаар нөлөөлсний дүнд аймгийн урд талын Өлзийт, зүүн талын Өндөршил сумын нутгаар ахиу хэмжээний хур тунадас оржээ.

Тус экспидиц 21- ны шөнө дундаас 22- ны орой 18 цаг хүртэл Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумын заагт 4 удаа шилжилт хийж, 9 пуужин харвасан байна. Ингэснээр  хамгийн ихдээ Өндөршил, Өлзийт сумын нутагт 6- 7 мм, дундажаар зүүн талын сумдын нутгаар 1.5- 2 мм хур тунадас орсны УЦУОШГ- аас мэдээллээ. Харин баруун талын сумдын нутгаар хур тунадасгүй, Мандалговь хот орчмоор бага зэрэг буюу 0.6 мм хур тунадас унажээ.

4 дүгээр сарын 30- наас үүлэнд зориудаар нөлөөлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 4 удаа 20 гаруй пуужин харвасан. Энэ сарын 25- 31- ны өдрүүдэд мөн хур тунадасны үүлны процесс үүсэх тул бэлтгэлээ хангаж байна. Цаашид зургадугаар сард хэд хэдэн удаа нөлөөлөх нөхцөл бүрдэхээр байгаа гэлээ.  


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!