НАЙРГИЙН ХУР ЦАЛГИЛСАН МАНДАЛГОВИЙН НЭГЭН ӨДӨР

🕔 2019/03/23 17:30
Дундговь аймгийн төв Мандалговь найргийн хураар бялхаж цалгин өнжлөө.  Монголын зохиолчдын эвлэлийн 90, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн 70 жилийн ойг угтан энэ ус нутгийн зургаан яруу найрагчийн  номын нээлт нэгэн дээвэр дор болсон нь анхны тохиол юм.  С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын санд болсон энэхүү номын хуримд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Дундговийн зохиолчдын "Замбуу тив” нэгдлийн тэргүүн, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагваа, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, МСЗ-ийн гишүүн  Ж.Мөнхтөр, Гаалийн Ерөнхий газрын дарга асан, "Ган Илч” ХХК-ны ерөнхий захирал Осорын Ганбат, хөгжмийн зохиолч Гүргэлсүрэнгийн Түвшинтөр, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сангийн эрхлэгч Ц.Одончимэг  нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.
                 Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Андрейн Сүглэгмаа, "Бадархундага” яруу найргийн наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс, "Утга зохиолын төлөө” алтан медальт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга, "аймгийн "Болор цом”-ын таван удаагийн шагналт яруу найрагч Ойдовын Гончигсүрэн, яруу найрагч Иваны Оюун-Эрдэнэ\Дампил\ нар  2018 онд хэвлүүлж өлгийдөн авсан долоон шинэ номынхоо  яруу найргийн дээжээс сонирхуулж найргийн хур буулгалаа. Яруу найрагч  А.Сүглэгмаа өмнөх хоёр номоо CD дагалдуулсан уламжлалаа энэ удаа мөн л дагасан байлаа.

                "Ган-Илч” комданий ерөнхий захирал О.Ганбат  О.Гончигсүрэнд түүний "Миний Дундговь” найраглалыг үнэлэн нэг сая төгрөг гардуулж   зургаан яруу найрагчийн шинэ номыг тус бүр250 000 төгрөгөөр мялаалаа. Сонирхуулахад Оюуны хөдөлмөр, ялангуяа яруу найргийг үнэлдэг энэ дарга эдгээр яруу найрагчдыг шинэ номоо хэвлүүлэх зардалд 10 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм билээ.
                Энэ үеэр тус аймагт "Нарны охид” төслийн нээлтээ хийсэн Дэлхийн монгол угсаатан эх, үрсийн нийгэмлэгийн тэргүүн,  Гурвансайхан сумын уугуул, зохиолч яруу найрагч Жамбалын Нямаа энэ баярт оролцон номын хуримаа хийж байгаа яруу найрагч нарт баяр хүргээд өөрийн бүтээл "Саранд дурласан бусгүй” номоо аймгийн Төв номын санд бэлэглэсэн байна.
                Найргийн хуртай,   агшиглэнт яруу найраг халгиж цалгисан нэгэн өдөр ийнхүү өндөрлөлөө
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!