"ГАН-ИЛЧ" КОМПАНИ АЙМГИЙНХАА ТӨВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮХ АНГИД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БЭЛЭГЛЭВ

🕔 2019/02/13 20:14
Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг халаалт дулаан ханган нийлүүлдэг гурван байгууллагатай хийсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу аж ахуй нэгжүүдэд хамтран ажиллах санал хүргүүлсэн юм. Энэ дагуу  "Ган-Илч" компани аймгийн төвийн долоон цэцэрлэгийн 39 анги тус бүрт 35мкв талбай цэвэршүүлэх хүчин чадал бүхий агаар цэвэршүүлэгч өгөхөөр болсон байна. О.Ганбат захиралтай Ган-Илч компаний хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү бяцхан иргэдийхнээ эрүүл орчинд сурч хөгжихөд хувь нэмрээ оруулсан бөгөөд тус компаний удирдлагууд, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийн хамт өнөөдөр цэцэрлэгүүдэд гардуулан өглөө.

"ГАН-ИЛЧ" КОМПАНИ АЙМГИЙНХАА ТӨВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮХ АНГИД  АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БЭЛЭГЛЭВ

 

"ГАН-ИЛЧ" КОМПАНИ АЙМГИЙНХАА ТӨВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮХ АНГИД  АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БЭЛЭГЛЭВ

 

"ГАН-ИЛЧ" КОМПАНИ АЙМГИЙНХАА ТӨВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮХ АНГИД  АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ БЭЛЭГЛЭВ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!