Н.Байгалмаа: Миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү

🕔 2019/01/16 21:26
Цэнхэр үст Цэрэнгийн том хүү болох Нямдоржийн эхнэр Байгалмаа тэмээгээр Лондон хүрэх аялалдаа гараад жил гаруйн нүүрийг үзээд байна. Түүний тэмээтэй аялал одоогоор түр завсарлаад байгаа бөгөөд энэ хооронд тэрээр АНУ-ыг зорьж Лас Вегас хотын Невада мужид Монгол гэр баазыг сүндэрлүүлээд байгаа ажээ.
Тэрээр нийтдээ 3200км замыг тэмээдтэйгээ туулаад байгаа бөгөөд тун удахгүй Казахстан улсаас аяллаа үргэлжлүүлэхээр зэхээд буй гэнэ. Туулж өнгөрүүлсэн 3200 км аяллынх явцад хамгийн хүнд хэцүү нь жавар тачигнасан идэр есийн хүйтэн байсан гэх бөгөөд энэ тухайгаа тэрээр "Идэр есийн хүйтэнд харгана бут, заг,мод,түлээ зэргээр нэлээн том гал асааж цогийг нь элс ,шороогоор хучаад дээр нь майхнаа барьж унтвал мааш дулаахан байдаг…
Мөн цасаар хонхор үүсгэж, майхандаа зориулсан хана үүсгээд дотор нь майхнаа бариул мөн нэлээд жавар хаадаг…Мөн тэмээнийхээ хомны эсгийг дэвсээд унтаж болно…Зэлээ тойруулж татаад майхнаа голд нь барьж болох ч шөнө цасаар шуурвал хонхорлож шуурдаг учир тэмээнд маань хэцүү…Мөн аяны овор ,жин бага газан пилеткаа майхандаа хэдэн минут асаахад пүн гээд дулаацчихдаг….Гэхдээ энэ бүхэн амархан зүйл биш…
Монголын өвлийг туулаад гарсан хойно, #(-50`с ) Казахстаны өвлийг ч бас туулна дааа гэж бодож сууна…
Удахгүй Казахстанаас аялал үргэлжилнэ….Гэхдээ яс янгинасан хүйтнээс болж үе мөчний асуудалтай болсон. Хүйтний үед өтгөн хар цай,шар тос, хонины сүүл мааш өег хоол юм билээ….(Адууны мах идэж чаддаггүй ) …
За миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү” хэмээсэн байна.
Түүнийг олон улсын аялал жуулчлал сонирхогчид хэдийнээ хараандаа аван анхаарлаа хандуулж эхэлсэн байх бөгөөд түүнээр дамжуулан зар сурталчилгаа хүртэл хийж эхэлжээ. Тэрээр дэлхийд алдартай "Samsung” корпарацийн хамгийн сүүлд гаргасан "Samsung 8k” телевизийн рекламд тэмээдийнхээ хамтаар тоглож буй ажээ.

Н.Байгалмаа: Миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү

 

Н.Байгалмаа: Миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү

 

Н.Байгалмаа: Миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү

 

Н.Байгалмаа: Миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү

 

Н.Байгалмаа: Миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү

 

Н.Байгалмаа: Миний аялал бол зүгээр нэг тэмээн дээр суучихдаг зүйл биш шүү

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!