Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

🕔 2017/06/09 16:01
 
 Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

Т.БАТСАЙХАН

Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиенманай улсад аяллаа. 

Тэрээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв.  Тухайн улсын Засгийнгазрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялалжуулчлалын салбарыг нь сошиал орчиндсурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараатэр олон улсад нэр хүндээ олсон юм.

Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч СунЖиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэжбайна.

 

МОНГОЛД ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ИРЭХБАЙСАН Ч АЙСАН

 

Тэрээр Монголд ирээд хэдхэн хоносны дараа "Улаанбаатар аюулгүй хот” гэж жиргэхэд тавансая хүн үзсэн байна.   Мөн Улаанбаатарыншөнийн тухай нийтлэлийг цахим сүлжээндээбайршуулахад  20 минутын дотор 300 мянган хүнүзжээ.  Тэрээр манай улсад анх удаа ирж байгааюм. Таван жилийн өмнө ирэх гэж байсан ч  нэгнайз нь "Битгий Монгол руу яваа. Би яваад онгоцны буудал дээр буусны дараагаар намайг цохиж унагаагаадсэрэхэд бүх юм маань байхгүй байсан. Тэгээд Хятадын Элчин сайд руу очиж буцсан” гэж зөвлөж байжээ.  Тэр үедСун Жиен айгаад ирээгүй байна.   Харин саяхан ирэхэд "Монголчууд үнэхээр найрсаг хүмүүс гэдэг нь илтмэдрэгдэж байлаа.  Цаашид би Монголын хойд болон баруун хэсгээр аялаад ирнэ. Тэр хугацаандаа энэ найрсагсайхан занг нь улам мэдэрч явах байх гэж найдаж байна.  Улаанбаатар маш том газар нутаг, хөгжил сайтай, сайхан хот байна. Мөн хотын ойролцоо үзэсгэлэнт газрууд, гол мөрөн олон байдаг юм байна. Энэ нь минийсэтгэлийг үнэхээр булааж байна” гэсэн юм.

 

ӨВӨРМОНГОЛООС ЮУГААРАА ДУТДАГ ЮМ БЭ

 

Хятад улс жуулчдынхаа тоогоор дэлхийд дээгүүр орж байна.  Энэ тоо сүүлийн жилүүдэд бүр ч эрчимтэй нэмэгдэж, улс орнууд Хятадын жуулчдыг аваачихын тулд олон төрлийн судалгаа хийж байна. Улаанбаатар хот Бээжингээсойрхон мөртлөө маш олон хятад аялагчид ирж үзээгүй байна.  Энэ нь менежмэнт муу байгаагийн илрэл  хэмээн тэрярьж байна.  "Тиймээс монголчууд энэ тал дээр анхаарч ажиллах ёстой юм болов уу. Өвөрмонголоос юугаараадутдаг  юм бэ.  Ер нь хоёр улс Монгол болон Хятадын жуулчдад таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаххэрэгтэй. Энэ тал дээр би бас Хятадын жуулчдад ухуулга хийж таниулахын тулд танай оронд ирээд байна”  гэсэнюм.  Тэрээр 2000 оноос хойш дэлхий даяар аялсан бөгөөд цахим сүлжээндээ 10 сая гаруй дагагчтай байна. СунЖиен Монголд ирээд хамгийн эхлээд Тэрэлж, Мэлхий хад зэрэг газруудаар явжээ.

 

ИНТЕРНЭТ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАС НЭГ ЧУХАЛ ХЭСЭГ

 

Монголд ирэхэд хамгийн түрүүнд жуулчдын хүсдэг зүйл нь интернет орчин байдаг. Wifi, үнэгүй интернет, сүлжээний асуудал байна. Тэрэлж рүү очиход гурав жи асахгүй интернэт орж болохгүй байсан тухай ярьж байлаа.   Интернэт орчин гэдэг аялал жуулчлалд бас нэгэн чухал зүйл болсон гэдгийг ойлгох нь чухал байна.  Хүн болгон аялж буй газрынхаа зургийг бусад хүмүүстээ хуваалцахыг хүснэ. Эргээд Монголын аялал жуулчлалд ч гэсэн эерэгээр нөлөөлнө. Энэ тал дээр илүү анхаарч ажиллах нь зүйтэй байх гэж байлаа.  Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад ирээд буцлаа.  Тэрээр дараагийн аяллаа Карибын орнуу­дад хийхээр төлөвлөжээ.  Монголын тухай сэт­гэгдлээ цахим хуудсаараа дамжуулан 10 сая хүнд хүргэсэн бөгөөд түүний маршрутын дагуу монгол жуул­чид олон ирнэ гэд­гийг аялагч онцлож байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!