Нэгдсэн халаалттай болгох ажил дуусаагүй байна

🕔 2018/10/31 14:50

 

 

Нэгдсэн халаалттай болгох ажил дуусаагүй байна

 

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд нэгдсэн халаалт тавих ажил хараахан дуусаагүй байна. Тиймээс төсвийн байгууллагууд халаалтгүй хүйтэн орчинд ажиллаж байгаа ажээ.

170 гаруй сая төгрөгийн өртөг бүхий нэгдсэн халаалт тавих ажлыг Өвөрхангай аймгийн "Хангайн илч дулаан” ХХК концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа ба ажлыг 9 дүгээр сарын сүүлээр эхэлсэн байна.

Одоогийн байдлаар гадаахь ажлууд дуусах шатандаа орж, дотор сантехникийн ажлууд хийгдэж эхэлж байна.

Нэлээн оройтож эхэлсэн энэхүү ажил 11 дүгээр сард дуусч, сумын төв халаалттай болох ажээ.

 

Тус сумын нэгдсэн халаалтад ЗДТГ, бүрэн дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд төсвийн байгууллагууд холбогдох юм байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!