Дундговийн театрынхан ОХУ-д болох олон улсын наадамд оролцохоор болжээ

🕔 2018/11/17 12:43

 

Дундговийн театрынхан ОХУ-д болох олон улсын наадамд оролцохоор болжээ

 

Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театрын уран бүтээлчид  ОХУ-д болох А.В.Вампиловын нэрэмжит олон улсын наадамд Монгол Улсаа төлөөлж, "Ууган хүү” жүжгээрээ оролцох эрх авчээ.  


Дөрвөн жилд нэг удаа мэргэжлийн театр чуулгуудын дунд зохион байгуулагддаг зүүн бүсийн "Шилдэг бүтээл-2018" уралдаан Дорноговь аймагт болж, тус аймгийн театрын хамт олон Александр Вампиловын зохиол, Э.Оюуны орчуулга "Ууган хүү" эмгэнэлт инээдмийн жүжгээр оролцон ийнхүү олон улсын наадамд оролцох эрх авсан байна.


Түүнээс гадна тус театрын хамт олон тус уралдаанд чамлахааргүй амжилт үзүүлж, ерѳнхий найруулагч, МУСТА С.Ариунбямба шилдэг найруулагчийн дэд байр, зураач, МУСТА Ю.Дамдин шилдэг зураач, туслах найруулагч, жүжигчин Н.Бямбасүрэн "Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн дэд байрт шалгарсан ажээ.


ОХУ-д зохиогдох олон улсын наадамд Монгол Улсаа төлөөлж, "Ууган хүү” жүжгээрээ оролцох албан ёсны эрхээ авсан нь хамгийн том шагнал байлаа хэмээн тус театрын хамт олон баяртай байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!