Дундговийн хурд-Дуучин А.Давааням

🕔 2016/07/21 12:13

 

Халхын саруул тал адууны туурай хээтэй
Халтар буттай толгод нь хүүхдийн гийнгоо зээтэй 
гэсэн үгтэй Дундговийн хурд дуу маань клиптэй болжээ.Энэхүү дууны үгийг миний бие бичиж МУСТА Б.Эрдэнэбаяр аялгуу зохиож Дундговь аймгийн Төв халхын дуулалт театрын дуучин А.Давааням дуулж, олны хүртээл болгожээ.Нэлээд хэдэн жилийн өмнө бүтсэн дуу бөгөөд энэ дуу бүтсэнээс хойш ч олон олон хүлэг нутаг усныхаа нэрийг дуудуулан төрийн наадамд жолоо өргүүлсөн бөлгөө.Дундговь нутгийн зон олондоо хожуу боловч баяр наадмын мэндчилгээ болгож энэхүү уран бүтээлээ өргөн барив.Ай даа нутагт минь өдийд айраг шуугиж адуу янцгаасан сайхан зун болж байгаа даа.

МУСТА яруу найрагч Өлзийбатын Пүрэвсүрэн


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!