ДУНДГОВИЙН ТЕАТРЫНХАН АМЖИЛТ ДҮҮРЭН ИРЛЭЭ

🕔 2018/11/09 17:47
Их ноён хутагт Данзанравжаагийн тѳрсѳн нутаг болох Дорноговь аймагт 4 жилд нэг удаа мэргэжлийн театр чуулгуудын дунд зохион байгуулсан "Шилдэг бүтээл -2018" зүүн бүсийн улсын уралдаанд Дундговь аймгийн  ТХДЖТ-ын хамт олон Александр Вампиловын зохиол, Э.Оюуны орчуулга "Ууган хүү" эмгэнэлт инээдмийн жүжгээр амжилттай оролцлоо. Шилдэг найруулагч номинацид Ерѳнхий найруулагч СТА С.Ариунбямба дэд байр, Шилдэг зураач номинацид Зураач СТА Ю.Дамдин Тэргүүн байр, Шилдэг эрэгтэй гол дүр номинацид Туслах найруулагч, жүжигчин Н.Бямбасүрэн дэд байрыг тус тус эзэллээ. Энэ уралдааны дараа  "Биднийг дэмжиж ажилласан АЗДТГазар, Ган илч ХХК, Тавин ус ХХК, Царс орд ХХК, Мандалговь хүнс ХХК хамт олонд баярлаж талархсанаа нийт хамт олныхоо ѳмнѳѳс илэрхийлье" гэж ТХДЖТ-ын дарга Д.Доржсүрэн мэдэгдлээ. 

ДУНДГОВИЙН ТЕАТРЫНХАН   АМЖИЛТ ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН ТЕАТРЫНХАН   АМЖИЛТ ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН ТЕАТРЫНХАН   АМЖИЛТ ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН ТЕАТРЫНХАН   АМЖИЛТ ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН ТЕАТРЫНХАН   АМЖИЛТ ДҮҮРЭН ИРЛЭЭ

 

ДУНДГОВИЙН ТЕАТРЫНХАН   АМЖИЛТ ДҮҮРЭН ИРЛЭЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!