УИХ-ЫН ШИНЭ ГИШҮҮД: СОНГОЛТЫН АЛДАА Б.НАРАНХҮҮ
Сонгуулийн дүнгээр УИХ-д орж ирсэн шинэ 76-г хүмүүс өөр өөрсдийнхөөрөө болон намуудынхаа өнцгөөс дүгнэж цэгнэх шиг болж байна. Ялангуяа АН-аас УИХ-д сонгогдоод буй 9 гишүүнд намынхан нь хангалттай, хангалтгүй янз бүрийн үнэлгээ тавих болоод байна.
УИХ-д АН-аас Лу.Болд, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Б.Наранхүү нарын хуучин гишүүд, шинээр З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Д.Мурат, нар сонгогдсон. Тэгвэл эдгээр хүмүүс юу хийж чадах эсэхийг сонгогчид болон намынх нь гишүүд, дэмжигчид хүртэл ялгаж салгаж байна.
Ингээд эдэн дундаас Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээр сонгосон нь алдаа болох тухай ихэнх хүмүүс ярилцах болжээ.Б.Наранхүү гэдэг хэл амны эзэн болсон бизнесмэн 2012 оны сонгуульд намуудаас нэр дэвшигчид тодрох сүүлчийн моментод гэнэт АН-д элсэн Дундговьд нэр дэвших эрх авсан. Улмаар Дундговь аймагт мөнгөний хүчээр ялсан тухай яригдаж байлаа.
Ингээд сүүлийн дөрвөн жилд Б.Наранхүү гэдэг УИХ-ын гишүүн, сонгогч олныхоо итгэлийг биелүүлэхээр УИХ-д хэрхэн ажилласан талаар нь дүгнэж цэгнээд үзэхээр тэрбээр ажлаа хангалтгүй тэр дундаа бүр онц муу хийсэн гэгдэж байна. Учир нь түүний хувьд УИХ-аар томилгоо эсвэл огцруулах асуудал хэлэлцэх үед л орж ирж кноп дардаг байснаасУИХ-аас баталсан чухал хуулийн төслүүд дээр ямар байр суурь илэрхийлж байсан тухай мэдээлэл бараг байхгүй.
Ингээд УИХ-ын гишүүдийн дөрвөн жилийн ажлыг дүгнээд үзэхээр түүнд үзээд өгье ч гэсэн хийсэн ажил ховор,харин Дундговийн зарим иргэдэд байр, машин өгч л ирж.
Мөн өөрийнхөө хэл ам болж байж барьсан Дүнжингарав худалдааны төвөө ашиглалтад "оруулж" тэндээ төрийн үйлчилгээний төвлөрсөн үйлчилгээ үзүүлдэг болсноор хувийн талдаа амжилт олж. Мань гишүүн УИХ болон Монголын төрийн ажлаас илүү хувийн бизнестээ анхаарал тавьж ирсэний нэг жишээ нь Японы компанитай 60 гаруй давхар өндөр цамхаг бариулах гэрээ хийсэн явдал нь.
Төрийн айлчлалын үеэр хувийнхаа ажлыг амжуулсан түүнд хэвлэл мэдээлэл болоод олон нийт тун тааламжгүйхандсан.
Ийм нөхрийг АН дахин нэр дэвшүүлж сонгосон нь алдаа болсон тухай яригдаж байна. Өмнөх УИХ-д байсан арга барилаараа бол тэр энэ удаагийн УИХ-д ч байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэгэн хэвээр байсаар үлдэх байх. Уг нь АН-ынхан 9-хөн гишүүнээ хэт олонхтой МАН-ын Засгийн газарт хяналт тавь хэмээн илгээж байгаа ч Б.Наранхүү тэрхүү шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэх хүн итгэхгүйгээсээ хэтэрхий цөөн байна.
Тэгээд ч Б.Наранхүү УИХ-д мөнгөний төлөө буюу хувийн бизнесийнхээ төлөө л яваа болохоос дор хаяж төрсөн эгч Б.Саранчимэгтэйгээ адилхан ямар нэг салбарыг хөгжүүлэхийн төлөө яваагүй хэмээн шүүмжлэх хүмүүс ч олон байна. Түүний төрсөн эгч Б.Сарангэрэл МАН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон ба ногоон хөгжлийн үзэл баримтлалыг өмнөө тавьж ирсэн, тавьж яваа хүмүүсийн нэг.
Үүнээс гадна Монголчууд төрсөн, эгч дүүс УИХ-д сонгогдсон явдлыг буруушаах нь их байна. Учир нь тун цөөхөн төлөөлөл бүхий УИХ-д эгч, дүүс эрх баригч, сөхөгч хүчнүүдээс сонгодсон явдал нь тэдний лобби урьдынхаас илүү хүчтэй явах нөхцөл байдлыг бий болгож байгаа юм.
Тэгэхээр Б.Наранхүү бол энэ удаа УИХ-д сонгож болохгүй хүмүүсийн нэг байсан ч нөгөө хаалгаар гараад тооноор ороод ирэв гэгчээр л сонгогдсон нэгэн аж.
М.Дэлгэрэх
http://gereg.mn/news/12399/